Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/17-НД НИЙТЛЭГДСЭН

Нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулж дуусгана

М.Цэцэг
2016 оны 6 сарын 17
Зууны мэдээ
Зураг зураг

УИX-ын сонгуулийг зохион байгуулах ажлын цаг хугацааны хуваарийн дагуу сонгогчийн гаргасан гомдлоор сонгогчдын нэрийн жагсаалтад холбогдох өөрчлөлтийг оруулж дуусгах хугацаа өнөөдөр юм байна. 

Хуульд “Сонгогчийн гаргасан гомдлоор сонгогчдын нэрийн жагсаалтад холбогдох өөрчлөлтийг оруулж дуусгах Улсын бүртгэлийн холбогдох байгууллага иргэний бүртгэлийн мэдээллийн улсын санг үндэслэн гомдол гаргасан иргэний мэдээллийн талаар лавлагаа гаргах ба уг лавлагааг үндэслэн санал авах байрын дэргэд ажиллах улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан, эсхүл улсын бүртгэгч тухайн сонгогчийн мэдээлэлтэй холбогдсон өөрчлөлтийг гурав хоногийн дотор сонгогчдын нэрийн жагсаалтад оруулна” гэж заажээ.

Хэрэв тухайн сонгогч шилжсэн бол шилжин очсон газрынхаа санал авах байранд санал авах өдрөөс 10-аас доошгүй хоногийн өмнө шилжих хуудсаа өгөх бөгөөд түүнийг санал авах байр улсын бүртгэлийн холбогдох байгууллагад хүргүүлэх хуультай. Энэ хугацаа 19-нөөс өмнө дуусах юм.

Зураг