Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Цандэлэг нарыг намын гишүүнчлэлээс хасчээ

Монголын мэдээ
2016 оны 6 сарын 15
Монголын мэдээ
Зураг зураг

АН-ын дарга З.Энхболд энэ сарын 13-нд намын даргын хувиар нэр бүхий гишүүдийг намын гишүүнчлэлээс хасах тухай тогтоол гаргажээ.

Тодруулбал, АН-ын гишүүн атлаа өөр намын нэр дээр болон бие даан нэр дэвшсэн, эс бөгөөс намынхаа дүрмийн эсрэг үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий гишүүдийг намын гишүүнчлэлээс хасахаар болсон аж.

“Шим” группийн Ерөнхийлөгч Л.Цандэлэг намаас итгэл хүлээж УИХ-д нэр дэвших эрхээ авч чадаагүйн төлөө намын дотоод үйл явдлыг олон нийтэд дэлгэж, улмаар МАН-ын нөлөө бүхий улстөрчдийг илтэд дэмжиж, АН-ын гишүүний үүргээ умартаж эхэлсэн учраас түүнийг намын гишүүнчлэлээс хасчээ.

Мөн АН-ын гишүүн атлаа Иргэний хөдөлгөөн гэгч намаас Дархан-Уул аймагт нэр дэвшсэн ХХАА-н дэд сайд асан Х.Золжаргал, мөн Б.Мөнхболор, Н.Самит, Ч.Бямбаа, Т.Хасбаатар нарын зургаан гишүүнээ намын гишүүнчлэлээс чөлөөлсөн байна.

Мөн эдгээр нэр дэвшигчдийг УИХ-ын болон нийслэлийн ИТХ-д нэр дэвшсэн ч дэмжихгүй байхыг намын гишүүддээ уриалжээ.

 

 

Зураг