Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

"ЕБС-ийн Эрдмийн баярыг ТАЙЛАНТ ӨДӨРЛӨГ болгон тэмдэглэхийг уриалж байна"

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Боловсролын газраас энэ жил ЕБС төгсөгчдийн Эрдмийн баярыг хэрхэн тэмдэглэх талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Боловсролын газрын САЗХ-ийн дарга Ц.Жаргалантуул хэлэхдээ "Анх 2007 онд Эрдмийн баярыг тэмдэглэх тушаал гарч байсан. Үүний дараа 2014 онд НЗДТГ-ын "Төгсөлтийн баяраар авах арга хэмжээний тухай" гэсэн захирамж гарсан. Тус захирамж дээр цагдаа юу хийх, Нийслэлийн Боловсролын газар ямар арга хэмжээ авах гэх мэтийн тухай зохицуулалт хийж өгсөн байдаг.

Үүнтэй холбоотойгоор НБГ-ын даргын зөвлөмж гарч, бид бүх сургуулиудад тараасан. Тус зөвлөмж болон БСШУ-ны сайдын тушаалын дагуу төгсөлтийн баярын үед тодорхой мөнгө хураасан, журмыг зөрсөн багш нарт, сургуулийн захирал, цэцэрлэгийн зрхлэгч нарт хариуцлага тооцох болно.

Манай байгууллагад "Яагаад зохион байгуулахыг хориглоод байгаа юм бэ" гэсэн дуудлагууд их ирсэн. Тиймээс эцэг эхчүүд, багш, сургууль, цэцэрлэг нь харилцан ойлголцож, "Эрдмийн баяр"-ыг Тайлант өдөрлөг болон “Боловсролын баримт бичиг гардуулах ёслол” буюу суралцах хугацаандаа сурсан мэдсэнээ багш, эцэг эх , хамт олон, найз нөхөддөө тайлагнах маягаар зохион байгуулаасай гэж хүсч байна.

Бид нар дүүргийн боловсролын хэлтэс рүү зөвлөмж, албан бичиг хүргүүлсэн байгаа.Тус албан бичигт тухайн дүүргийн ЕБС-иуд хамтран тэмдэглэх, дүүргийн цагдаатай хамтарч ажиллах, аялал зугаалга хийхгүй, мөнгө хураахгүй байх талаар тодорхой бичсэн байгаа" гэв.