Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатарыг айлгаж буй Улаанбурхан

ikon.mn
2016 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногоос эхлэн Улаанбурхан өвчний талаар хэвлэлээр шуугиж эхэлсэн. Энэ өвчний талаар товчхон мэдээлэл өгье гэж бодлоо.

Улаанбурхан хэмээх бурханы нэр орсон вирусийн гаралтай энэхүү өвчин нь халууралт, амьсгалын зам болон нүдний салст бүрхэвчийн үрэвсэл, том толбот гүвдрүүт тууралтаар илэрдэг цочмог халдварт өвчин юм.

Халдварт өвчин гэж байгаа болохоор дархлаа тогтолцоо, өвчин үүсгэгч вирусийн талаар мэдэж байх хэрэгтэй. Улаанбурханы үүсгэгч нь 8 төрлийн 20-иод генотиптэй буюу 20 өөр вирус.

Энэ вирусийн эсрэг дархлаа тогтдог ба дөнгөж мэндэлсэн нярай хүүхэд эхийнхээ сүүгээр дархлаа тогтсон гаммаглобулин уургийг 9 сар хүртлээ авч хамгаалагдаж байдаг. Ийм учир хүүхдийн 9 сартайд эхний тун вакцин хоёр настайд хоёр дахь тун вакцин хийдэг. Вакцинд хамрагдсан хүүхэд 93-97 хувь хамгаалагддаг.

Вакцинд хамрагдсан хүүхэд 93-97 хувь хамгаалагддаг.

Вирусийн генотип хувьсан өөрчлөгдөж вакцинд хамрагдсан хүүхэд халдвар авсан ч хөнгөн тусаад эдгэрдэг.

Тэгвэл ямар хүүхдүүд энэ өвчнөөр хүндэрдэг вэ? Энэ нь дархлаа тогтолцоотой шууд холбоотой. Сүүлийн үед залуу эхчүүд хөхний хэлбэр алдагдана гээд хүүхдээ хөхний сүүгээрээ биш ихэвчлэн нэмэлт сүүгээр хооллох болсон.

Найруулан хэрэглэдэг нэмэлт сүү хүүхдэд авах ёстой уураг, нүүрс ус, өөх тос, амин дэм, эрдсийг өгдөг ч гэсэн эхийн дархлаа тогтсон гаммаглобулин уургийн молекулыг өгч чадахгүй.

Энэ өвчнийг шууд эмчлэх эм байдаггүй тул дархлаа тогтолцоогоо л сайжруулах идэвхжүүлэх хэрэгтэй тэгж байж үр хүүхдүүдээ энэ халдварт өвчний дэгдэлтээс холуур гарч чадна шүү. Улаанбурхан нь агаар дуслаар халдварладаг тул шим тэжээллэг хоол идэх, дархлаа дэмжих нэмэлт бэлдмэл амин дэм хэрэглэх, агаар салхинд гарах, аль болох олон нийтийн газраар явахгүй байх хэрэгтэй.

Улаанбурханы хүндрэл нь бурхны оронд залруулдаг тул дундад зуунд хүүхдийн тахал гэж нэрлэж байсныг бодоход тийм ч хайхрахгүй өнгөрч болохгүй өвчин юм шүү.

Улаанбурхны халдвар авсан даруйд шинж тэмдэг илрэхгүй ба нууц үе нь 9-11 хоногийн хуцагаанд өрнөдөг тул халдвар авснаа мэдэлгүй бусдад халдвар тараадаг

Илрэх шинж тэмдэг нь цочмог байдлаар өндөр халуурах, бие сульдах, уйламтгай болох, толгой өвдөх шинжүүдээр илэрдэг. Улаанбурхны улайралтын үеийн гол 3 шинж нь ринит, ларингит, коньютивит юм. Ринит нь найтаах, хамар битүүрэх, хамраас эхэндээ усархаг шингэн гарч байгаад идээрхэг ногоон өнгөтэй нус гарах. Ларингит нь хуурай, зовиуртай олон удаа хуцуулж ханиана цаашдаа хоолой сөөнө. Коньюктивит нь нүдний салст бүрхэвч хавагнах, улайх, гэрэлд гялбах, нулимс гоожих шинж илэрдэг.

Хэрвээ дээрх шинж тэмдэг хэн нэгэнд илэрвэл Халдвартын түргэн 100 дугаар руу хандаж дуудлага өгөөрэй.

Хүндэтгэсэн: Цахим Эмч