Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

Сонгууль тойрсон эерэг сөрөг таамгууд

Б.Өнөртогтох
2016 оны 3 сарын 21
Монголын мэдээ
Зураг зураг

УИХ-ын болон аймаг, дүүргийн ИТХ-ын сонгууль болоход гурван сарын хугацаа үлдлээ. Улс төрийн намууд ирэх сарын сүүлээр сонгуульд оролцох эсэх шийдвэрээ эцэслэн гаргаж, мөн нэр дэвшигчдээ ч зарлах учиртай.

Сонгуулийн сурталчилгаа бол хуулиар заасан хугацаанд буюу 17 хоног л үргэлжлэх учиртай.

Гэсэн ч жилийн жилд сонгууль болохоос бүтэн жилийн өмнө нэр дэвшигчдийн “явган” сурталчилгаа эхэлж, нэр дэвшихээр санаархсан тойрог, намын жагсаалтын эхний 10-д санаархаж, намдаа хандив өгч эхэлдэг. 

Улс төрийн намууд ирэх сарын сүүлээр сонгуульд оролцох эсэх шийдвэрээ эцэслэн гаргаж, мөн нэр дэвшигчдээ ч зарлах учиртай. 

Жил бүрийн уламжлал өнөө жил ч давтагдаж, нэр дэвших хүмүүс бүр хоёр жилийн өмнөөс сурталчилгаагаа эхлүүллээ. Гэвч өнөө жилийн сонгууль олон талаар онцлог болох нь тодорхой байгаа.

Шинэ сонгуулийн хуультай, улс төрийн олон хүчин оролцохоос гадна, бие дааж нэр дэвших хүмүүс чамгүй их болсон. Дуучин, жүжигчин, бөх, мөнгө дуудагч ид шидтэн гээд ирэх сонгуульд хүч үзэх нэр дэвшигч нар ч өөрсдөө сонирхол татаж буй. 

Цахим сүлжээ идэвхтэй хөгжсөн 2016 оны сонгууль урьд өмнөх жилүүдээс илүүтэй хар бараан мэдээлэл дунд явагдах нь тодорхой байгаа юм. Энэ бүхнээс үүдэж ер нь 2016 онд сонгууль болох юм уу, ирэх сонгуулийн дараа яг долдугаар сарын 1 шиг үйл явдал болно. Энэ байдлаар бол сонгуулийн ирц бүрдэхгүй нь гэх мэтээр олон таамаг дэвшүүлж буй. Тиймдээ ч ээлжит сонгуулийг тойрсон олон таамгуудыг тоймлон хүргэе. 

Таамаг нэг: Сонгуулийн ирц хүрэхгүй 

Шат шатны сонгуулийн ирц жил ирэх тусам буурч байгаа. 2012 оны сонгуулийн үеэр гэхэд л хэд хэдэн газар ирц бүрдээгүй. Улс даяар сонгуулийн ирц ч санасан хэмжээнд байгаагүй.

2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ч мөн иргэдийн идэвх оролцоо өмнөхөөс буурсан гэсэн судалгаа гарсан билээ. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нөхөн сонгууль олон боллоо. Налайх дүүрэг захирагчаа сонгоход ч ирц бүрдээгүй, дахин сонгууль болсон.

2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ч мөн иргэдийн идэвх оролцоо өмнөхөөс буурсан гэсэн судалгаа гарсан билээ. 

Эдгээрээс харахад ирэх сонгуулиар ирц хүрэхгүй бол дахин сонгууль зарлагдах вий гэсэн болгоомжлол байгаа юм. Иргэдийн улстөрчдөд итгэх итгэл буурч, сонгуулийн идэвх буурч байгааг улс төр судлаачид олон янзаар тайлбарладаг. 

Тэр дундаа улс төрийн намуудын худал амлалт, сонгуулийн үеийн пиар нь өрсөлдөгчөө унагах гэсэн хар бараан пиарт шилждэг, мөн сонгогчдын саналыг мөнгөөр худалдаж авах оролдлого хийдэг нь ирц буурах шалтгаан болж байгаа юм.

Өнгөрсөн сонгуулиар нэгж тарааж үйлээ үзсэн СЕХ-ныхон энэ удаад ч ирцийг сайжруулах, дахин сонгууль болгохгүй байх талаас нь ажиллах хэрэгтэй болж байна. Долдугаар сарын 15-нд Монгол Улсад Ази, Европын томоохон хэмжээний уулзалт болно.

Дээд төвшний АСЕМ-ын уулзалт болох учраас маргаан мэтгэлцээн гараад эхэлвэл ер нь сонгуулиа хойшлуулж наймдугаар сард хийе гэсэн санал, АСЕМ болохгүй, аль эсвэл сонгууль болохгүй гэсэн таамаг ч гараад байгаа билээ. 

Таамаг хоёр: Долдугаар сарын 1-ний үйл явдал давтагдах вий 

-2015 оны арванхоёрдугаар сард батлагдсан Сонгуулийн хууль олон талаар дэвшилтэй болсон. Гэсэн ч парламентад суудалгүй болон цөөн суудал авсан, эсвэл бие даагчид өөрсдийгөө таниулах боломж маш хомс байгаа. Тэр ч утгаараа хоёр том нам буюу МАНАН-ын сонгууль болох магадлал өндөр байгаа.

Нөгөө талаар сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах боломж бүх талаар нээлттэй болсон нь иргэдийн дунд багагүй шүүмжлэл дагуулж байгаа юм. Нэр дэвшигчдийг эгүүлэн татах гэхээс илүү мөнгөө төлөөд хууль зөрчиж болох боломж бололцоог нээсэн, сошиал суваг буюу твиттер, фэйсбүүкийг сонгуулийн үеэр задгай орхих нь эмх замбараагүй байдал үүсгэх вий гэсэн болгоомжлол бий болгоод байгаа юм. Иргэдийн хувьд МАН, АН л биш бол хэн ч байсан яахав гэсэн бодол давамгайлах болсон. 

Тиймдээ ч гуравдагч хүчний орон зайг үгүйлж буй. Харамсалтай нь гуравдагч хүчний орон зайг нөхөх учиртай ХҮН, ИЗНН, МҮАН зэрэг намууд дотооддоо зөрчилдөж, ХҮН-ынхан гэхэд даргаа ч хуулийн дагуу сонгочихож чадахгүй хөгөө хөлдөө чирч байгаа учраас ирэх сонгууль хүссэн ч эс хүссэн ч хоёр том нам дахиад л төр барих боломжийг бүрдүүлэх нь. Иргэний элдэв янзын хөдөлгөөн нээгдчихсэн, нийгмийн бухимдал дээд цэгтээ хүрчихсэн, сошиал сүлжээ задгай замбараагүй байгаа энэ үед долдугаар сарын 1 шиг үйл явдал болохгүй гэсэн баталгаа хаана ч байхгүй юм. 

Гэхдээ монголчууд бол цөстэй хөөртэй гэхээс илүү аймхай хүмүүс гэж дүгнэдэг хэсэг бүлэг ч бий. Таван хүний алтан амиар “наадсан” тэр үйл явдал дахиж хэзээ ч давтагдахгүй, одоо хэн нэгний өдөөн хатгалгаар хөөрч давхих, сэтгэлийн хөөрөлд автах хүн байхгүй гэж зарим судлаачид ч үзэж буйг онцлох нь зөв болов уу. Хэн ч ийм муухай зүйл болоосой гэж хүсэхгүй. Тиймдээ ч ирэх сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчид бие биедээ хүлээцтэй хандаж, СЕХ-ны гарсан шийдвэрт хүндэтгэлтэй хандаасай гэж уриалмаар байна. 

Таамаг гурав: Сонгууль маш шударга болно 

-Ингэж таамаглаж буй хүмүүс олон бий. Тэр дундаа судлаачид 2016 оны сонгууль илүү шударга, ямар нэг маргаангүй болно гэж ярьж байгаа. Шалтгааныг тэд шинэчлэн баталсан Сонгуулийн хуультай холбон тайлбарладаг. 2012 оноос эхлэн шат шатны сонгуульд ашиглаж буй хар машин олон талаар дэвшил авчирсан. Гэвч яг үнэн тоолдог уу гэдэг маргаан өнгөрсөн хугацаанд чамгүй их гарлаа.

Тиймдээ ч шинэчлэн баталсан хуульд хар машинаар тоолохоос гадна, бүх шатны сонгууль дээр хяналтын тооллогыг 50 хувь хүртэл хийх асуудлыг тусгаж өгснөөр сонгууль шударга болох замыг нээсэн гэж үзэж буй юм. 

Парламентад суудалгүй намууд дангаараа сонгуульд оролцох ямар ч боломжгүй.

Өөрөөр хэлбэл, санамсаргүй аргаар сонгож гар тооллогыг давхар хийх учраас сонгуулийн дүн будилаантай болсон, хар машиныг хакердсан гэх мэт элдэв хий хоосон хардлага үгүй болох учиртай.

Хяналтын тооллого, хар машины дүн яг таг таарч байгаа тохиолдолд яаж ч хардаад сонгууль шударга бус боллоо гэж үзэх аргагүй. Тиймдээ ч элдвийн таамаг яриагаа улс төрийн намууд сонгуулиас өмнө цэгцэлж чадвал 2016 оны шат шатны сонгууль бүх талаар цэвэр, маргаан маапаангүй болно гэж үзэх шалтгаан байгаа юм. 

Таамаг дөрөв: Гараар тоолох нь харин ч будилаантуулах шалтгаан 

-Энэ бол байх ёстой хардлага. Тэр тусмаа тойрогт заавал хүн нэр дэвшүүлж байж, жагсаалтад нэр дэвшигч бичих шаардлагатай гэх мэт жижиг намуудыг боомилсон заалт хуульдаа тусгасан хоёр том намыг хардах шалтгаан олон бий. Парламентад суудалгүй намууд дангаараа сонгуульд оролцох ямар ч боломжгүй.

Тэр тусмаа нэг л даргатай гэж шүүмжлүүлдэг намууд тойрогт, бас жагсаалтад нэр дэвшүүлэх хүмүүс бүрдүүлнэ гэдэг боломжгүй учраас тэд ирэх сонгуулиар нэгдэж, эвсч орох чиглэл баримталж буй.

Сонгуулийн хуулиар жижгүүдээ жийсэн хоёр том нам гар тооллогыг хийх заалт оруулсан ч энэ нь дүнд хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг оруулж өгөөгүй учраас гар тооллогоор дамжуулж сонгууль будилаантуулах нь гэж үзэж буй тэднийг буруутгах аргагүй юм. Хяналтын тооллогын дүн, хар машины дүн зөрсөн тохиолдолд аль нь хүчинтэй саналд тооцогдох заалт хуульд ороогүй нь ирэх сонгуулиар асуудал үүсгэх том шалтгаан болохыг ч үгүйсгэх аргагүй билээ. 

Таамаг тав: Мөнгөний сонгууль болохгүй 

-Ард түмний саналыг мөнгөөр худалдан авч сурсан хүмүүст энэ удаа боломж олдохгүй. Ингэж хэлэх боломж байгаа. Улс төрийн намуудын мөнгө босгох хэрэгсэл болж, нөгөө талаар дахин сонгогдох боломжгүй хүмүүсээ хайцаалж байсан жагсаалтыг шинэ хуулиар бүсчилж санал авахаар болгож өөрчилсөн. Өөрөөр хэлбэл, жагсаалтад багтсан ч гэсэн намынхаа нэр хүнд туг далбаа нь болж таван бүсэд санал авах учиртай. 

Ард түмний саналыг мөнгөөр худалдан авч сурсан хүмүүст энэ удаа боломж олдохгүй.

Ингэснээр жагсаалтын хойно урд хэн байх нь чухал биш болсон. Дорж хамгийн хойно эрэмбэлэгдсэн ч тухайн бүсээсээ хамгийн өндөр санал авч чадвал автоматаар урагшаа явж УИХ-ын гишүүн болох боломжтой гэсэн үг. Тиймээс ч намууд “хэрэгцээгүй” бараагаа жагсаалт руу шахдаг биш харин ч баруун, зүүн, төвийн, говийн бүсээс өндөр санал зулгаах, намын нэр хүнд, нүүр царай болох хүмүүсийг жагсаалтад оруулах нь. 

Мөнгөлөг хэсэг нь тойрогт очих нь иргэдийн хариуцлага өндөрссөн, улс төрийн маргаан мэтгэлцээн гэхээс илүү хийж бүтээсэн нэгнийг дэмжих эерэг хандлага бий болсон учраас талхны мөнгөөр санал худалдаж авдаг асуудал энэ сонгуулиар дуусгавар болох нь ээ. Хууль зөрчсөн нэр дэвшигчийг эгүүлэн татдаг хуулийн заалт алга болсон ч торгуулийн хэмжээ ихэссэн учраас улаан цагаандаа гарч мөнгө тараах нь юу л бол. 

Зураг