Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: УАЗ-469 машинд хэдэн хүн багтах вэ?

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 1 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Монголд авсан уг видео бичлэг гадаад ертөнцийг шуугиулж байна. Бичлэгт Монголын хөдөө нутагт УАЗ-469 машинаас 35 хүүхэд, 3 насанд хүрсэн хүн бууж ирж байгааг харуулжээ.

Арваад жилийн өмнө хийгдсэн гэж байгаа уг бичлэгийг Оросын НТВ телевиз анх дэлгэж үзүүлсэн бол дараа нь Mongol Bodol хэмээх фэйсбүүк группт нийтлэгдсэнээр 1.4 сая удаа үзэгдээд байгаа гэнэ.

Английн Daily Star цахим хуудсанд үүнийг аюулгүй байдлын дүрэм журамд нийцэхгүй тээвэрлэлт хийж байгааг гайхан бичжээ. Тэд бас Монгол улсын замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаар дурдсан байна. Тухайлбал АНУ-ын засаг захиргаа Монгол улсын замын хөдөлгөөний нөхцлийг "замбараагүй бөгөөд аюултай" гэж тодорхойлсныг онцолжээ.

Тэнд Монголын зам тээврийн хөдөлгөөнд оролцох хэлбэрийг "ихэнх жолооч нар нь дүрэм зөрчиж, зөвхөн хаана зам чөлөөтэй байна, тэр зүгт явах гэсэн дүрмээр оролцдог" гэсэн байна.

Ямартай ч Монголын хөдөө нутгийн амьдралыг харуулсан энэ бичлэгийн талаар Британий DailyStar, DailyMail, Englishnews мэдээллийн сувгуудаар цацагджээ.