Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/12-НД НИЙТЛЭГДСЭН

Их сургуулийн оюутан, багш нарт захирал нь үлгэр дууриал үзүүлжээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 1 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Шиамень Их сургуулийн захирал, 61 настай Зу Чоньшигийн видео дүрс Хятадын интернэт сүлжээгээр тархаж олны анхаарлын төвд оржээ. Захирал өнгөрсөн Ням гарагт оюутан, багш нартайгаа уулзахдаа хоёр гар дээрээ биеэ өргөн L хэлбэрийн байрлалд 25 секундийн хугацаанд тогтож чадсан байна.

Ингэж Зу захирал багш, оюутнуудыг спортоор хичээллэж, биеийн хөгжил сайтай, эрүүл чийрэг байхыг уриалж, өөрийн биеэр үлгэрлэн харуулсан ажээ.

Эх сурвалж: People’s Daily