Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

Дундаж Монгол хүн Дэлхийн хүн амын хамгийн өндөр орлоготой ЕСӨН ХУВЬД багтана

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг зураг

GlobalRichList.com сайтад та өөрийн жилийн орлогын хэмжээг оруулаад Дэлхийн хүн амын аль түвшинд яваагаа харж болно.

Мөн хамгийн ядуу улсуудын иргэдийн орлоготой харьцуулж үзэхэд сонирхолтой үр дүн харагдана.

Бид 2015 оны зургаадугаар сарын байдлаар Монгол хүний дундаж орлогын хэмжээг оруулж үр дүнг нь танилцуулж байна.

 

Дундаж Монгол хүн орлогоороо Дэлхийн хүн амын эхний есөн хувьд багтаж байна. Мөн 542 сая дахь баян хүн гэнэ.

 

Дундаж Монгол хүн цагт 5,320 төгрөг олдог бол дундаж Зимбабве хүн цагт 379 төгрөг олж байна.

 

Дундаж Монгол хүний нэг жилд олдог орлогыг дундаж Гана хүн 89 жилд олно.

 

Дундаж Монгол хүн нэг лааз Кола авч уухын тулд 5 минут ажиллах бол дундаж Гана хүн 7 цаг ажиллах шаардлагатай.

 

Дундаж Монгол хүний сарын орлогоор Малави улсын 87 эмчийн сарын цалинг тавьж болно.