Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: Хятад АНУ-ыг гүйцэж их гүрэн болсон уу?

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 9 сарын 23
iKon.MN
Зураг зураг

PEW Research судалгааны байгууллага 2015 оны хавар улс орнуудын иргэдээс судалгаа авч БНХАУ-ыг АНУ-ын их гүрний байр суурийг булаасан эсэхийг тодруулжээ.

Ингэхэд АНУ-ын иргэдийн 48 хувь нь Хятад хэзээ ч АНУ-ыг гүйцэхгүй гэсэн бол 46 хувь нь гүйцэж түрүүлсэн буюу удахгүй гүйцнэ гэж хариулжээ.

Үр дүнгээс харвал Европ, Африк, Ойрх Дорнодын орнуудын иргэдийн ихэнх нь Хятадын давамгайллыг хүлээн зөвшөөрсөн байна.

Харин Ази тивээс газар нутгийн маргаантай байгаа гол гурван улс Япон, Филиппин, Вьетнам улсууд Хятадын тэргүүллийг хүлээн зөвшөөрөөгүй байна.

Бүх улсуудын дундаж саналаар олонх буюу 48 хувь нь Хятадыг дэлхийн номер нэг их гүрэн болсон, болох гэж байгаа гэжээ

People Think China Will or Already Has Replaced U.S. as Superpower