Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: Хятадтай хийх худалдаанаас Хэн хожиж Хэн алдаж байна вэ?

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 9 сарын 17
iKon.MN

Хятадтай хийх улс орнуудын худалдаа арав гаруй жил тогтвортой байсан. Хятад улс байнга их хэмжээний түүхий эд худалдан авч, өндөр хөгжилтэй орнуудад Хятад бараа цутгаж байсан цаг саяхан.

Харин сүүлийн жил гаруй хугацаанд энэ байдал огцом өөрчлөгдлөө.

Түүхий эдийн үнэ хурдтай унаж, Хятадын эдийн засгийн өсөлт хоёр оронтой тооноос ганц оронтой тоо руу шилжиж байна.

Олон улс орнуудын эдийн засаг үүнээс хамааран өөрчлөгдөж эхэллээ.

Тэгвэл ForeignPolicy сайтад энэ оны эхний хагаст Хятадтай хийсэн гадаад худалдаанд ямар орнууд алдаж, ямар нь олсныг харуулжээ.

Монгол улсын хувьд эерэг үзүүлэлттэй харагдаж байна.

Улсуудын зураг дээр дарж дэлгэрэнгүй мэдээллийг үзэх боломжтой. Ногоон өнгөтэй нь ашигтай, улаан өнгөтэй нь алдагдалтай худалдаа хийсэн орнууд. Өнгө гүн болох тусмаа хэмжээ нь нэмэгдэнэ.