Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/05-НД НИЙТЛЭГДСЭН

Ойр ойрхон суудлаасаа ховхрох ДОЛООН АРГА

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 6 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Олон цагаар тасралтгүй суух нь биеийн эрүүл мэндэд хортой.

Харамсалтай нь ихэнх хүмүүсийн ажил өдөрт олон цагаар суухаас өөр аргагүй болгодог. Судлаачдын олж тогтоосноор энэ нь зүрх судасны өвчин, нурууны эмгэг, бүдүүн гэдэсний хорт хавдар үүсгэх шалтгаан болдог байна.

Бас 30 минут суухад хоол боловсруулах ажиллагаа 90 хувиар удааширдаг гэсэн баримт бий.

Тиймээс өөрөө өөртөө суудлаасаа үе үе ховхорч байх дадал зуршил бий болгох нь маш чухал болжээ.

Ийм аргуудаас танилцуулж байна.

  • Утсаар ярих болгондоо босож ярьж сур.
  • Утсан дээрээ цаг тохируул. Ухаалаг гар утсан дээрээ 20 минут тутамд босох хэрэгтэйг сануулдаг аппликэшн суулгачих. Ийм аппликэшнуудын нэг StandApp
  • Босоо уулзалт хийж сур. Компани дотроо зарим богино уулзалтуудыг бүх оролцогч зогсоо байдлаас хийдэг болгож хэвш. Ингэвэл уулзалтууд хурдан ч болдог. Судалгаагаар суугаа уулзалт босоо уулзалтаас 34 хувь илүү сунжирдаг болохыг тогтоожээ.
  • Өдрийн хоол болгоноор алхах боломж гарга. Суудал дээрээ хоол идэхээс илүүтэй аль болох гарч цайны газар, кафе орохыг бод.
  • Ус их уу. Өдрийн турш шингэнээр биеэ тэтгэх нь чухал. Бас их уувал ойр ойр жорлон явна гэсэн үг. Бас нэг босох шалтаг.
  • Хол байрлах принтер ашигла. Ширээн дээрээ принтер байрлуулж хэрэглэснээс оффисийн дундын принтер ашиглаж босох шалтаг бий болго.
  • Чатлахаа больж нүүр нүүрээ харж ярилц. Компьютерын араас харилцахаас илүүтэйгээр явж очоод нүүр тулан уулзаж ярилцахыг илүүд үз. Ингэх нь хүн хоорондын харилцаанд эерэг уур амьсгал бий болгох давуу талтай.

 

Эх сурвалж: Mashable