Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

238,280 хүүхэд улаанбурханы нэмэлт дархлаажуулалтад хамрагдаад байна

ikon.mn
2015 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний 7405 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс Улаанбаатар хотын СХД, БЗД, БГД, ЧД, СБД, ХУД, Багануур, Налайх дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Баянхонгор, Завхан, Дундговь, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтий, Баян-Өлгий аймагт 508 хүн лабораторийн шинжилгээгээр, 752 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ.

Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад 238,280 хүүхэд хамрагдаж, хамралтын хувь 64.4 хувьтай байна. Нэмэлт дархлаажуулалт энэ сарын 25 хүртэл үргэлжилнэ.

Эх сурвалж: ХӨСҮТ