Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

Видео: Э.Бэхбаяр Азийн 24 дэх аварга боллоо

Г.Номин, iKon.mn
2015 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдрийн дүн гарлаа.

Манай бөхчүүдээс 57 кг-ын жинд зодоглосон ОУХМ Э.Бэхбаяр урамтай сайхан барилдаж Азийн аварга хэмээх эрхэм хүндтэй цолны эзэн, 24 дэх Азийн аварга боллоо. 

Түүний жинд 13 бөх өрсөлдсөнөөс манай бөх Э.Бэхбаяр нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт японы бөх Фумитака Моришитаг 5:0 онооны харьцаагаар,  гуравдугаар тойрогт энэтхэгийн бөх Рахул Баласанев Аварег 8:5 онооны харьцаагаар ялж мөнгөн медалийн төлөө Ардчилсан Солонгосын бөх Хак Жинг Лонгтой өрсөлдөж 3:2 онооны харьцаагаар өвдөг шороодуулан алтан медалийн төлөө киргизийн бөх Самат Надырбек Уулутай барилдаж 4:1 онооны харьцаагаар ялсан юм.

Азийн аваргын төлөөх барилдаан

Гавьяат тамирчин А.Энхээ багшийн шавь Э.Бэхбаяр Дэлхийн залуучуудын аварга, Азийн аварга цолуудыг дараалан авч байна. 

Мөн тэмцээний эхний өдөр 65 кг-ын жинд барилдсан Гавьяат тамирчин Г.Мандахнаран хүрэл медаль авч тивийн аваргын хошой мөнгө, хүрэл медальт бөх болж 86 кг-ын жинд хүч үзсэн олон улсын хэмжээний мастер П.Өсөхбаатар азийн тоглолтын хүрэл медалиа тивийн аваргын хүрэл медалиар баяжуулав.

Өнөөдөр эрэгтэй чөлөөт бөхийн 61, 70, 74, 97, эмэгтэй чөлөөт бөхийн 48 кг-ийн жингүүдийн бөхчүүдийн барилдаан болно.

  • Эрэгтэй 61 кг-ын жинд Б.Номин нэгдүгээр тойрогт пакистаны бөх Рамил Реженовтой
  • 70 кг-ын жинд Г.Идэрхүү нэгдүгээр тойрогт Өмнөд Солонгосын бөх Юнг Хо Жингтэй
  • 96 кг-ын жинд Ц.Цогтбаяр Тажикийн бөх Рустам Искандертай
  • Эмэгтэй 48 кг-ын жинд Ц.Бямбазаяа нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт энэтхэгийн бөх Винеш Винештэй барилдана.