Монгол Улсын гурван сая дахь иргэн, түүний чацуутныг тодорхойлж, алдаршуулахад чухал ач холбогдол өгч энэхүү ажлыг улс даяар удирдан зохион байгуулах үүрэг бүхий комиссыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны долдугаар захирамжаар, бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайд, Үндэсний статистикийн хорооны даргын хамтарсан тушаалаар тус тус байгуулан ажиллаж байгаа билээ.
Энэ хүрээнд гурван сая дахь иргэний бэлгэдэл бүхий логог бүтээж, олон нийтэд танилцуулаад байна.
Энэхүү логог үндэсний бараа, бүтээгдэхүүн, хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээх мэдээ, мэдээлэл, материалд хэрэглэж байхыг уриалж байна.