Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/21-НД НИЙТЛЭГДСЭН

Үндэсний статистикийн хороо руу төрөлтийн мэдээллийг 12 цагаар өгнө

Э.Туул
2015 оны 1 сарын 21
Монголын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

Монгол Улсын гурван сая дахь иргэн мэндлэх хугацаа ойртсоор байна. Гурван сая дахь иргэнээ бүртгэх, мэдээлэх чиглэлээр ЭМСЯ-наас зохион байгуулалтын арга хэмжээ авч байгаа билээ. Энэ талаар ЭМСЯ-ны Эмнэлгийн тусламжийн хэлтсийн мэргэжилтэн Н.Болормаагаас тодрууллаа.

-Манай улс тун удахгүй гурван сая дахь иргэнээ хүлээж авах гэж байна. Энэ чиглэлээр ЭМСЯ-наас ямар арга хэмжээ авч, ажиллаж байна вэ?

-Монгол Улсын гурван сая дахь иргэнийг тодруулахад төрөлтийг бүртгэх, мэдээлэх, эх нярайд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх талаар Эрүүл мэнд, спортын сайдын “Зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай” VI тушаал батлагдан гарсан.

Энэ тушаалын дагуу байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд амаржих газрууд дээр очиж, бэлэн байдлыг хэрхэн хангаж ажиллаж байгаатай танилцсан.

Түүнчлэн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд гурван сая дахь иргэнииг хүлээж авах талаар мэдээлэх, тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр зөвлөмж, зөвлөгөө өгөх ажлуудыг зохион байгуулж байна.

Тухайлбал, өнгөрсөн баасан гарагт ЭМСЯ-наас ЭХЭМҮГ, Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа амаржих газруудын 100 орчим эх баригчдад гурван сая дахь иргэнээ хүлээж авах, бүртгэх мэдээлэх, мөн эхийг эсэн мэнд амаржуулах, нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлэхдээ юуг анхаарах талаар тусгайлсан сургалт зохион байгууллаа.

-Монгол Улсын гурван сая дахь иргэнийг бүртгэхийн тулд дэлгэрэнгүй бүртгэл хөтөлж эхэлсэн гэсэн мэдээлэл байна. Дэлгэрэнгүй бүртгэлийг хэзээнээс эхлүүлэв. Төрөлтийн мэдээллийг хэдэн цагийн давтамжтай өгч байх вэ?

-Төрөлтийн мэдээллийг дэлгэрэнгүй бүртгэлээр авч эхлэх ажил 2015 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн 00:00 цагаас эхэлсэн.

Хөдөө, орон нутгийн хувьд мөн адил уг программыг аймгуудад суурилуулсан. 

Иймээс бүх амаржих газрууд, мөн төрөлт хүлээж авдаг хувийн хэвшлийн дөрвөн эмнэлэгт дэлгэрэнгүй бүртгэлийн программыг суулгасан.

Энэ программын дагуу төрсөн эхчүүдийг нэрээр нь бүртгэж, Үндэсний статистикийн хороо руу 12 цагаар мэдээллийг өгч эхлээд байна. Хөдөө, орон нутгийн хувьд мөн адил уг программыг аймгуудад суурилуулсан.

Сумын эмнэлгүүдээс аймаг дээрээ мэдээллээ хүлээн авч, Үндэсний статистикийн хороо руу мэдээлэх арга хэмжээ авч байна.

Ерөнхийдөө бүртгэл мэдээллийн дээрх ажлыг зохион байгуулах талаар бүх амаржих газруудын удирдлагууд, эмч ажилтнуудад зөвлөмжөө өгчихсөн.

Мөн Стандартчилал, хэмжил зүйн газрын цагаар төрөх өрөөнүүдийн цагийг тохируулсан байгаа.


 

Зураг