Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

Хийн хэрэглээг дэмжих нь зөв ч, тэсэрч, дэлбэрэх эрсдэлтэйг мартаж болохгүй

Р.Төгс
2014 оны 11 сарын 24
MorninigNews.mn
Зураг зураг

Хүний хамгийн үнэт эрдэнэ нь бол мэдээж эрүүл мэнд. Хүн амьтаны эрүүл явах үндэс бол цэвэр агаараар амьсгалах.

Өөрөөр хэлбэл, хүн хоол тэжээлгүйгээр хэдэн хоног явж чадах боловч хүчилтөрөгчгүйгээр хэдэн хоромч байж чаддагүй нь шинжлэх ухаанаар тогтоогдсон. Энэхүү агаарын бохирдлыг арилгахаар албаныхан жил бүр их хэмжээний мөнгө төсөвлөж агаарын бохирдлыг бууруулна гэдэг ч яг л бахь байдгаараа байдаг нь харамсалтай. Тэгвэл агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос хийн плитканы иж бүрдэл нийлүүлэх ажлыг эхлүүлээд байна.

Энэ нь нүүрс, цахилгааны аль алинаас хурдан халдаг, эдийн засгийн хэмнэлттэй уг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн орнууд айл өрхийн хэрэглээнд өргөн нэвтрүүлж, агаарын бохирдлыг бууруулах ажилдаа хөшүүрэг болгосон байдаг байна. Харин манай орны хувьд хийн буюу газан плиткийг нийтийн хоолны газруудад түлхүү ашигладаг ч айл өрхүүд төдийлөн хэрэглээндээ нэвтрүүлж амжаагүй байгаа юм.

Тэгвэл үүнийг ажил болгохоор эхний ээлжинд туршилтын журмаар Баянхошууны эцсээс Долоон буудал хүртэлх хэсэг, Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй дүүргийн утааны голомтын бүс дэх 5000 өрхөд энэ сарын 01-нээс эхлэн плитканы иж бүрдэл нийлүүлж эхэлсэн байна.

Хийн плитканы иж бүрдэл 200 мянган төгрөгийн өртөгтэй. Энэ үнийн дүнгийн 70 хувийг хөнгөлж, 60 мянган төгрөгөөр айл өрхүүдэд нийлүүлсэн байна. 

Дээрх иж бүрдэлд плитка, баллонтой хий, аюулгүйн хамгаалалтын хэрэгслүүд багтаж байгаа ба айл өрхүүдэд хүргэж, суурилуулж өгөх дуудлагын баг ажиллуулж байгаа юм байна. Хамгийн гол нь өнгөрсөн жил тараагдсан сайжруулсан зуухаа зөв галлаж чадахгүй байгаа манайхан хийн плиткийг аюулгүй ажиллуулж чадах болов уу гэсэн болгоомжлол иргэдийн дунд гарчээ.

Тиймээс төр засгаас бодлогоор энэхүү хийн хэрэглээг дэмжиж айл өрхүүдэд хөнгөлттэй үнээр тарааж байгаа ч аюулгүйн ажиллагааг нь давхар сайтар хянах хэрэгтэй. Тэгэхгүй бол хэрэглээд сурчихсан хоолны газар хүртэл анхаарал болгоомж, яаж хэрэглэхээ мэддэггүйн улмаас өнгөрсөн хугацаанд маш олон хүн хийн газанд хордож түлэгдэн амь насаа алдаж байсан үе ч бий.

Нэгэнт ийм бодлого хэрэгжүүлээд эхэлсэн учраас хүн болгон утаанаас салахын тулд хийн хэрэглээ улам ихээр нэмэгдэх нь ойлгомжтой. Тиймээс албаны хүмүүс болон мэргэжлийнхэн аюулгүй ажиллагааны дүрмийг сайтар сахиж, хэрэглэх заавартай танилцах, хүйтэн газраас гаргаж ирээд шууд хэрэглэхээс зайлсхийх, нэг удаагийн хий хэрэглэсэн бол дууссаных нь дараа цоолж хаях, том баллонтой хий бол хэрэглэж дуусаад заавал хааж байх зэргийг хэвшүүлэх шаардлагатайг анхааруулж байгаа юм. 

 Зүрх, уушигны өвчнөөр нас барагсдын 29 хувь, уушигны хорт хавдраар нас барагсдын 40 хувь нь агаарын бохирдолтой шууд холбоотой. 

Хэзээний юмыг монголчлоод сурсан манайх шиг хүмүүс хийн баллоны талаарх мэдлэгийг нэн түрүүнд олж авах нь чухал байгаа юм. Уг нь агаарын бохирдлыг бууруулахын тулд хийн хэрэглээ бидэнд зайлшгүй хэрэгтэй зүйлийнх нь нэг. Яг үнэндээ утааг бууруулахын тулд утаагүй зуух тарааж байна гэж хэчнээн төгрөгийг улсаас гаргаж хэдэн мянган иргэдээс хэдэн сая төгрөг авч байлаа. Үүнийг бүгдээрээ мэдэж байгаа.

Тиймээс одоо хийн хэрэглээний асуудал дээр бодлогоор анхаарахгүй бол жил болгон агаарын бохирдлыг бууруулна хэмээн хэдэн сая төгрөгийг төсвөөс гаргаж хэдхэн хүнийг санхүүжүүлээд үлддэг нь нууц биш.

Уг нь албаныхан түлшин дээрээ анхаарч, шахмал түлш, хорт утаа, тоосонцор бага гаргадаг түлшийг л сонгож, үйлдвэрлэх шаардлагатай байгаа юм гэж хэлж байсан ч бас л ажил хэрэг болж чадаагүй. Улаанбаатар хотод зүрх, уушигны өвчнөөр нас барагсдын 29 хувь, уушигны хорт хавдраар нас барагсдын 40 хувь нь агаарын бохирдолтой шууд холбоотой. 

Ингэснээрээ иргэдийн эрүүл мэндэд утаа заналхийлж эрх баригчид гадаад, дотоодод цагийг өнгөрүүлсээр байтал цаг хугацаа талийн одох нь. Хийн хэрэглээ танай гэрт орж ирснээр бид нэг алхамаар урагшиллаа гэсэн үг. Гэхдээ үүнтэй хамт тэсэрч дэлбэрэх аюул, эрсдэл хамт орж ирж байгааг санах хэрэгтэй.

Зураг