Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/09-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЗХ-ны хуралдааны үр дүн ийм байжээ

Ч.Болортуяа
2014 оны 11 сарын 9
iKon.MN
Зураг зураг
2014.11.09 Гэрэл зургийг Б.Бямба-Очир/mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

21:05 2014/11/09

Ардчилсан намын ҮЗХ-ны ээлжит бус хуралдаан өнгөрсөн баасан гарагт эхэлж хоёр өдөр үргэлжлэн, өчигдөр шөнө өндөрлөсөн билээ. ҮЗХ-ны хуралдааны талаархи дэлгэрэнгүй мэдээллийг АН-ын генсек Ц.Оюундарь, Олон нийт, хэвлэл мэдээллийн хэлтсийн нарийн бичгийн дарга О.Чулуунбилэг нар хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. 

ҮЗХ-ны ээлжит бус хуралдаан нь хэвлэлийнхэнд хаалттай болсон бөгөөд энэхүү хуралдаанаар АН-ын Их хурлыг зарлах, Ерөнхий сайдын эсрэг санал өгсөн УИХ-ын нэр бүхий  найман гишүүнийг хөөх талаар Хяналтын хорооны шийдвэрийг хэлэлцэх, өнөөгийн улс төрийн нөхцөл байдал болон цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцсэн талаар мэдээллээ. 

ҮЗХ-ны ээлжит бус хуралдаанд 174 гишүүн оролцсон бөгөөд өнөөгийн улс төрийн нөхцөл байдлын хүрээнд хэлэлцсэн асуудалд УИХ дахь АН-ын бүлэгт аль нэг улс төрийн хүчинтэй зөвшилцөх эрхийг олгосон байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газарт аль улс төрийн хүчнийг урьж ажиллах вэ гэдгээ намын бүлэг маргаашийн хуралдаанаараа шийдэх бололтой. Түүнчлэн АН-ын Их хурлыг нэг сарын дараа хуралдуулахаар болжээ. 

Ингэхдээ өнөөдрөөс эхлэн АН-ын генсек Ц.Оюундариар ахлуулсан ажлын хэсэг Их хурлын бэлтгэл ажлыг хийхээр болсон байна.

ҮЗХ-ны ээлжит бус хуралдаанаар хэлэлцсэн бас нэг асуудал нь аравдугаар сарын 18-ны өдөр АН-ын дарга Н.Алтанхуягийн МАХН-ын даргатай байгуулсан 2024 он хүртэл хамтран ажиллах гэрээний асуудал багтжээ. ҮЗХ-ны хуралдаанд оролцсон гишүүд  энэхүү гэрээг хүчингүй болгож, 2016 он хүртэл байгуулсан гэрээг мөрдөж, дуусгах нь зөв хэмээн үзэж, санал нэгджээ.

Үүнээс гадна олны анхаарлыг татаад байсан АН-ын найман гишүүнийг намаас хөөх тухай Хяналтын хорооны тухайн өдрийн шийдвэрийг хүчингүй болгосон байна. Учир нь тухайн өдөр Хяналтын хороо шийдвэр гаргахдаа нэр бүхий найман гишүүнийг байлцуулаагүй тул хүний эрхэд халдсан гэдэг үндэслэлээр тухайн өдрийн шийдвэрийг хүчингүй болгож, найман гишүүний байр суурийг сонссоны үндсэн дээр дахин шийдвэр гаргах асуудлыг нээлттэй үлдээсэн байна. 

Мөн намын даргын асуудлыг Их хурлаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул Их хурал болтол энэ асуудлыг хэлэлцэхгүй байх нь зөв гэсэн шийдвэрийг гаргажээ. АН-ын ҮЗХ-ны ээлжит бус хуралдааны талаар АН-ын генсек Ц.Оюундарь, Олон нийт, хэвлэл мэдээллийн хэлтсийн нарийн бичгийн дарга О.Чулуунбилэг нар ийм мэдээлэл өглөө. 

Б.Тогтох /Монголын мэдээ сонин/

01:34 2014/11/09

ҮЗХ: АН Ерөнхий сайдад УИХ-ын 33 гишүүнийг нэр дэвшүүлжээ

АН-ын ҮЗХ-ны хурал үргэлжилж байна. Гэрэл зургийг УИХ-ын гишүүн М.Зоригт

АН хэнийг ч хөөхгүй.

АН-ын ҮЗХ-ны хурал үргэлжилж байна. Дөнгөж сая авсан мэдээллээр тус намын Хяналтын хорооны гаргасан НАЙМАН гишүүнийг хөөх шийдвэрийг хэлэлцэн санал хураажээ.

Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар Хяналтын хорооны шийдвэрийг ҮЗХ-ны гишүүд дүрмийн олон заалт зөрчсөн гэж үзээд НАЙМАН гишүүнийг хөөх асуудлыг 100 хувь дэмжээгүй байна. Тэгэхээр Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжсэн найман гишүүн Ардчилсан намдаа үлдэхээр болов.

Мөн ҮЗХ-ноос АН-ын МАХН-тай байгуулсан гэрээг хүчингүй болгож Их хурлаа сарын дараа хуралдуулахаар болжээ. 

Харин Ерөнхий сайдын асуудлыг АН-ын дарга, УИХ дахь АН -ын бүлгийг ҮЗХ-нд оруулж ирэхийг даалгасан байна.

23:31 2014/11/08

АН УИХ-д 35 суудалтай. Харин Ерөнхий сайдад эдгээрээс 33 нь нэр дэвшээд байгаа талаар ҮЗХ-ны хуралдаанаас УИХ-ын дарга З.Энхболд мэдээлсэн. 

Ямар хоёр гишүүн нэр дэвшээгүй талаар З.Энхболд мөн мэдээллээ. Үүний нэг нь мэдээж Н.Алтанхуяг бол нөгөөх нь УИХ-ын дарга З.Энхболд юм байна. 

Тэгэхээр  З.Энхболд Ерөнхий сайдад өөрийгөө нэр дэвшүүлэхгүй гэдгээ ийнхүү дахин баталлаа. 

21:20 2014/11/08

21:09 2014/11/08

Хаалттай хуралдаж буй ҮЗХ-ны хуралдааны талаар УИХ-ын дарга З.Энхболд дараах жиргээг хийлээ. 

Үүнээс үзвэл АН Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэж эхлэх гэж буй бололтой. 

20:43 2014/11/08

АН-ын ҮЗХ-ны хуралдаан үргэлжилж байна. Гэрэл зургийг УИХ-ын гишүүн М.Зоригт

АН-ын Үндэсний зөвлөлдөх хороо өчигдөр 18.00 цагаас хуралдаж эхэлсэн билээ.  

Өчигдөр ҮЗХ-ны хуралдааны тэргүүлэгчдийг сонгох асуудлаар бүтэн хэлэлцээд таарсан бол өнөөдөр үргэлжилж буй хуралдаанаар хэлэлцэх асуудлаа тогтсон байна. Ингэхдээ АН-ын даргыг солих, дараагийн Ерөнхий сайдыг хэн байх эсэх асуудлыг хэлэлцэхгүй байхаар шийджээ. 

Харин тус намын Хяналтын хорооноос гаргасан шийдвэр болох АН-ын дарга Н.Алтанхуягийг Ерөнхий сайдын үүрэгт ажлаас огцруулах саналыг дэмжсэн нэр бүхий найман гишүүнийг намаас хөөх асуудлыг хэлэлцэж байна. 

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар намынхаа эсрэг санал өгсөн найман гишүүний долоо нь тойргоос буюу ард түмний сонголтоор УИХ-д сонгогдсон учир тэдний тухай ярихаас илүү АН-ын жагсаалтаар сонгогдсон УИХ-ын гишүүн Р.Бурмааг намаас хөөх эсэх асуудлыг хэлэлцэж буй бололтой.

Тодруулбал:

  1. Р.Амаржаргал - СБД-ийн иргэдээс сонгогдсон
  2. Х.Баттулга -Баянхонгор аймгийн иргэдээс сонгогдсон
  3. Ж.Батзандан -БЗД-ийн иргэдээс сонгогдсон
  4. Д.Батцогт - Ховд аймгийн иргэдээс сонгогдсон
  5. Р.Бурмаа -АН-ын жагсаалтаар сонгогдсон
  6. М.Зоригт -Сүхбаатар аймгийн иргэдээс сонгогдсон
  7. Б.Наранхүү -Дундговь аймгийн иргэдээс сонгогдсон
  8. Л.Эрдэнэчимэг -СХД-ийн иргэдээс сонгогдсон

Харин АН-ын жагсаалтаар сонгогдсон гишүүдийг харвал:

1.    Н.Алтанхуяг
2.    З.Энхболд
3.    Х.Тэмүүжин
4.    Ч.Сайханбилэг
5.    Д.Эрдэнэбат
6.    Ш.Түвдэндорж
7.    Р.Бурмаа
8.    Ц.Баярсайхан
9.    Р.Гончигдорж
10.    М.Батчимэг

11.    Б.Мэдрээ
12.    Л.Гансүх
13.    Б.Ургамалцэцэг
14.    А.Гансүх
15.    Г.Байгальмаа
16.    П.Ганхуяг
17.    Х.Батырбек
18.    Р.Эрдэнэбүрэн
19.    З.Нарантуяа
20.    Ж.Батболд
21.    С.Сувдаа
22.    Л.Пүрэвсүрэн
23.    Ц.Энхтуяа
24.    Б.Баттүвшин
25.    Д.Үүрийнтуяа
26.    Б.Батбилэг
27.    Ц.Оюундарь
28.    Б.Ариунболд

Хэрвээ УИХ-ын гишүүн Р.Бурмааг намаас хөөх шийдвэрийг гаргавал тус намын жагсаалтын дагуу Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Б.Мэдрээ УИХ-ын гишүүн болох боломжтой талаар мэдээлэл тараад байсан юм. 

Харин энэ тухай УИХ-ын дарга З.Энхболд "Намаас хөөлөө ч гишүүнээс хасах хууль байхгүй, дараагийнх нь орохгүй" гэсэн тайлбарыг өгөв.