Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/08-НД НИЙТЛЭГДСЭН

"Монголоос нийлүүлэх махан бүтээгдэхүүний экспортын тал дээр хамтарч ажиллахад бэлэн"

ikon.mn
2014 оны 11 сарын 8
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

19:05 2014/11/08

-АПЕК-ийн дээд түвшний уулзалтын хүрээнд болж байгаа “Дэд бүтцийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх нь” яриа хэлэлцээнд оролцохоор Бээжин хотноо хүрэлцэн ирээд буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй уулзлаа -

Уулзалтын эхэнд БНХАУ-ын дарга Си Зиньпин хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хуучин андын ёсоор уулзаж байгаадаа баяртай байна. Өнгөрсөн наймдугаар сард миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийсэн. Энэхүү айлчлал надад маш гүнзгий сайхан сэтгэгдэл төрүүлсэнд баяртай байна. Танд дахин талархал илэрхийлье.

Мөн миний урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-д ирж АПЕК-ийн дээд түвшний уулзалтын хүрээнд болох “Дэд бүтцийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх нь” яриа хэлэлцээнд оролцож байгаад талархал илэрхийлье. Энэ 2014 онд миний бие ноён Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой таван удаа уулзаж байна.

Мөн саяхан БНХАУ-д айлчилсан УИХ-ын дарга З.Энхболдтой уулзсан. Эдгээр нь хоёр орны харилцаа өндөр түвшинд байгааг харуулж байна. Би ноён Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хамтран хоёр талын стратегийн иж бүрэн түншлэлийн харилцааг цаашид хөгжүүлэхэд бэлэн байна” гэлээ.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хариу хэлсэн үгэндээ “Эрхэм хүндэт Дарга та энэхүү уулзалтад оролцох урилгыг надад ирүүлж, миний бие АПЕК-ийн дээд түвшний уулзалтын яриа, хэлэлцээнд оролцож байгаадаа баяртай байна. Өнгөрсөн наймдугаар сард таны Монгол Улсад хийсэн төрийн айлчлал үнэхээр түүхэн чухал айлчлал болсон.

Манай ард түмэн таны айлчлалаас маш их сайхан сэтгэгдэлтэй үлдсэн. Энэ жил эрхэм Дарга тантай тав дахь удаагаа уулзаж, хоёр талын болон олон талын асуудлаар санал солилцох боломж гарч байгаад би их баяртай байна. БНХАУ энэ жил олон улсын хэмжээний олон чухал арга хэмжээг маш амжилттай, үлгэр жишээ зохион байгуулж байгаад талархаж байна” гэв.
 
Уулзалтын үеэр

  • БНХАУ-ын даргын Монгол Улсад хийсэн төрийн айлчлал болон Тажикийн нийслэл Душанбе хотноо болсон Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын гурван талт уулзалтын үеэр яригдсан асуудлуудыг ажил хэрэг болгохын төлөө хоёр тал хамтран ажиллана.
     
  • Нүүрс хийжүүлэх болон дэд бүтцийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ.
     
  • Мөн Монголоос нийлүүлэх махан бүтээгдэхүүний экспортын тал дээр хамтарч ажиллахад бэлэн байна гэдгээ хоёр тал илэрхийлж байлаа.
     
Монгол Улсын талаас

  • Монгол Улсаас БНХАУ-д сууж байгаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар
     
  • Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дэд сайд Д.Ганхуяг
     
  • Тус яамны Хөрш орнуудын газрын захирал Т.Төгсбилгүүн
     
  • Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн нарын зэрэг албаны хүмүүс

БНХАУ-ын талаас

  • ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн Ван Хунин
     
  • ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн бөгөөд Төв хорооны Тамгын газрын дарга Ли Жаньшу
     
  • Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жэчи
     
  • Гадаад хэргийн сайд Ван И
     
  • Хөгжил, шинэчлэлийн хорооны дарга Ся Шаоши, Худалдааны сайд Лю Хө нарын зэрэг хүмүүс уулзалтад оролцлоо.

13:05 2014/11/08

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй уулзана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АПЕК-ийн дээд түвшний уулзалтын хүрээнд болох “Дэд бүтцийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх нь” яриа хэлэлцээний үйл ажиллагаанд оролцохоор өнөөдөр Бээжин хотноо хүрэлцэн ирлээ.

Тэрээр өнөөдөр БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй уулзах юм.

Үүний дараа Ерөнхийлөгч  “Дэд бүтцийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх нь” яриа хэлэлцээнд оролцон үг хэлнэ.