Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

Тим Кук: Би ижил хүйстэн гэдгээрээ бахархаж байна

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 10 сарын 30
IKON.MN
Зураг зураг

Apple компаний гүйцэтгэх захирал Тим Кук анх удаагаа өөрийгөө ижил хүйстэн гэдгээ олон нийтэд зарлалаа.

53 настай Кукийн Businessweek сэтгүүлд өнөөдөр нийтлэгдсэн эссед "Би ижил хүйстэн гэдгээрээ бахархдаг. Энэ нь бурхнаас надад заяасан бүхний хамгийн дээд бэлэг гэж би боддог" гэжээ.

Тэр цааш нь "Apple-д олон хүн миний энэ хандлагыг мэддэг ч ажлын харилцаанд минь огт нөлөөлж байгаагүй" гэсэн юм.

Энэ долоо хоногийн эхээр тэр өөрийн төрөлх муж Алабамад бэлгийн цөөнхийн асуудалд хойрго хандаж байгааг шүүмжилсэн мэдэгдэл хийж байсан билээ.

Ийнхүү дэлхийн хамгийн баян технологийн компаний тэргүүн өөрийн бэлгийн чиг хандлагыг олон нийтэд ил болголоо.