Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

Ургац хураалт 56.9 хувьтай байна

Өглөөний сонин
2014 оны 10 сарын 1
MorninigNews.mn
Зураг зураг
Ургац хураалт

Манай улс энэ жил 439.2 мянган тонн улаанбуудай, 160 мянган тонн төмс, 101 мянган тонн хүнсний ногоо, 48 мянган тонн тосны ургамал, 23 мянган тонн тэжээлийн ургамал хураан авах урьдчилсан тооцоо гарсан.

Харин сүүлийн өдрүүдэд цас орж, хөрсөнд цочир хүйтэрч байгаатай холбоотойгоор тариа, ногоо хураах ажилд багагүй хүндрэл гарч байна.

Гэсэн хэдий ч орон нутгаас ирсэн мэдээллээр одоогоор 63.8 мянган га тариаг ангилан хадаж, 42.2 мянган га-г шууд хурааж, нийтдээ 135.6 мянган га-гаас 207.6 мянган тонн үр тариа хураан авчээ.

Харин 7.9 мянган га-гаас 95.1 мянган тн төмс, 4.5 мянган га-гаас 56.9 мянган га хүнсний ногоо, тус тус хураан авснаар үр тарианы хураалт 59.3 хувь, хүнсний ногооны хураалт 55.6 хувьтай явж байгаа гэв.

Зураг