Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгч Душанбед очжээ

President.mn
2014 оны 9 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг WWW.MPA.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж энэ сарын 11-12-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Тажикистан Улсын нийслэл Душанбе хотноо болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 14 дэх удаагийн хуралдаанд оролцохоор тус хотод очлоо.

Тэрээр Бүгд Найрамдах Тажикстан Улсын Ерөнхийлөгч Эмомалт Рахмонтой уулзаж Тажикистан болон Монгол Улсын хооронд улс төр, худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан, соёлын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талын дээд түвшний “Улаанбаатарын уулзалт”-ыг зохион байгуулах асуудлаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В. Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин нартай уулзана.