Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатар хотын 15 мянга 293 өрхөд хөнгөлөлттэй үнээр сайжруулсан зуух борлуулна

ikon.mn
2014 оны 9 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд өнгөрсөн онд 29 000 хуучин зуухыг хэрэглээнээс гаргасан гэж  “Цэвэр Агаар” төслөөс мэдээллээ. 

Энэ жил ч гэсэн энэхүү ажлыг үргэлжүүлэн Улаанбаатар хотын 15 293 өрхөд хөнгөлөлттэй үнээр сайжруулсан зуух борлуулахаар ажиллаж байгаа юм байна.  

Хөтөлбөрт нийслэлийн төвийн 6 дүүрэгт оршин суудаг, өмнө нь хөнгөлөлттэй үнээр зуух авч байгаагүй гэр хорооллын өрх хамрагдах бөгөөд 6 дүүрэгт 25 борлуулалтын төвөөр дамжуулан борлуулахаар төлөвлөжээ.  

2013 оны өвөл  агаар дахь хүхэрлэг хий  20 хувь, азотын давхар исэл  26 хувь, нарийн ширхэглэгт тоосонцор 21 хувь тус тус буурсан.

2012-2013 онд нийслэлийн төвийн 6 дүүргийн 29 707 өрхөд бүрэн шаталттай сайжруулсан зуухыг борлуулж иргэд сайжруулсан зуухаа зөв  хэрэглэсний үр дүнд  өвлийн улиралд агаарын бохирдол тодорхой хэмжээгээр буурсныг Ус цаг уур орчны шинжилгээний газраас  тодорхойлжээ. 

Тодруулал, 2013 оны өвөл  агаар дахь хүхэрлэг хий  20 хувь, азотын давхар исэл  26 хувь, нарийн ширхэглэгт тоосонцор 21 хувь тус тус буурсан байна