Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

Богдхан ууланд ойн мэргэжлийн байгууллага цэвэрлэгээ хийж байна

БОНХАЖЯ
2014 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Саяхны өдрүүдэд зарим сайт Богдхан ууланд ойн цэвэрлэгээ нэрээр хүмүүс мод огтолж байгаад, 2 хүн хүнд гэмтсэн талаар олон нийтэд мэдээлсэн билээ. 

Үнэн бодит эсэхийг Богдхан уулын хамгаалалтын захиргааны ажилтан М.Соёлмаагаас тодруулахад ташаа бөгөөд албан эх сурвалжгүй мэдээлэл цацагдсан байна.

Жил бүр БОНХ-ийн Сайдын тушаалаар ойн сан бүхий аймгуудад тодорхой хэмжээний талбайд ойн цэвэрлэгээний ажил хийгддэг бөгөөд энэ хүрээнд тендэрт шалгарсан 2 компани Богдхан уулын Төрхурах, Бумбатын аманд ойн цэвэрлэгээ хийж байна. Цэвэрлэгээний ажил 9-р сарын 10 хүртэл үргэлжилнэ. 

Төрхурахийн аманд Ц.Эрдэнэсүх захиралтай “ЭБЭ” ХХК-ний 20 гаруй ажилчин ажиллаж байгаа, тэдний нэг н.Эрдэнэ гэгч залуу 8-р сарын 16-ны өдөр унагаж буй модны үзүүрт хүзүү, гараа шавхуурдуулж гэмтэл авсан байна.

Гэмтэл согогийн эмнэлэг н.Эрдэнийн гэмтлийг амь насанд аюулгүй, цаашид хөдөлмөрийн чадвар алдах гэмтэл бус хэмээн дүгнэлт гаргаж, тэрбээр одоогоор гэртээ эмчилгээ хийлгэж байна. 

Хууль журам болон иргэдийн аюулгүй ажиллах, амьдрах эрхийг зөрчсөн үйлдэлд хэвлэл мэдээллийн ажилтнууд шүүмжлэлтэй хандаж, цаг тухайд нь мэдээлэх нь зөв боловч албан эх сурвалжгүй, бодит бус, таамаг төдий мэдээллийг олон нийтэд хүргэх нь хариуцлагагүй үйлдэл билээ. 

БОНХЯ болон түүний харьяа газрууд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад мэдээллийн нээлттэй эх сурвалж байсаар ирсэн бөгөөд цаашид ч энэ зарчмаа хадгалан, хэвлэлийн эрх чөлөөг хүндэтгэн ажиллах болно гэж БОНХЯ-ны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.