Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

Нийтийн тээвэрт шинэ чиглэл санал болголоо

Б.Заяа, Зууны мэдээ
2014 оны 4 сарын 24
Зууны мэдээ

Нийтийн тээврийн салбарынхан анх удаа чууллаа. Энэ жил 60 жилийн ой нь тохиож буй “Автобус нэг” ОНӨҮГ санаачлан “Нийтийн тээврийн хөгжлийн гарц” сэдэвт чуулганыг өчигдөр зохион байгуулсан юм.

Хүнээр бодоход амьдрал нь тэгширч, ач зээгээ тойруулан суух насан дээрээ энэ салбарынхан алдаа оноо, тулгамдсан асуудлаа хэлэлцэхээр цугласан нь энэ юм.

Засгийн газар нь нийтийн тээврийн салбарт нөхөн олговроор бус бодит мөнгөн дэмжлэгээр хамтарч ажиллах ёс­тойг хэлэлцүүлэгт орол­цогчид ярьж байна.

Хэлэлцүүлэгт нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Зам тээврийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батбаатар, Нийслэлийн тээврийн газрын дарга Ч.Энхбат болон нийтийн тээврийн үйлчилгээний төр болон хувийн хэвшлийн 25 аж ахуй нэгжийн төлөөлөл ирсэн байв. 

1.3 сая хүн амтай их хотын хувьд нийтийн тээврийн асуудал сүүлийн жилүүдэд тулгамдсан асуудал болж ирсэн. Өнгөрсөн хугацаанд олон улсын жишигт нийцүүлэхээр хөгжиж ирсэн ч үнэ тарифаасаа эхлээд үйлчилгээний соёл, аюулгүй байдал гээд засах, залруулах зүйл олон байгаа тухай хаана хаанаа ярилцдаг.

Энэ нь хүн амын механик өсөлт, уялдаагүй хот төлөвлөлт, нийтийн тээврийнхний парк шинэчлэл хийгээгүй зэргээс үүдэлтэй болохыг албаныхан хэлэв. Улс орны нийтийн тээврийн салбар нь тухайн хот, улсынхаа өнгийг тодорхойлж байдаг учир төр засаг нь адилхан анхаарч үзэх учиртай. Өөрөөр хэлбэл, Засгийн газар нь энэ салбартаа нөхөн олговроор бус бодит мөнгөн дэмжлэгээр хамтарч ажиллах ёс­тойг хэлэлцүүлэгт орол­цогчид ярьж байна.

Мөн тогтвортой ухаа­лаг тогтолцоотой болгох, хүн бүрт түргэн шуурхай, соёлтой үйлчилгээ үзүүлэхийн тулд хамгийн түрүүнд зам маршрутаа зөв зохицуулах, төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах гэх мэт олон асуудлыг хөндөн ярилаа.

Түүнчлэн боловсон хүчин тэр дундаа жолооч нарын хүрэлцээ туйлын хангалтгүй байгаа нь зам тээврийн осол зөрчил, соёл харилцааны дутагдал гарах үндэс болж буй аж.

Одоогоор нийслэлд үйлчилгээний 1000 гаруй том оврын автобус байгаа бөгөөд 2200 жолооч шаардлагатай ч 1400 жолооч бүртгэлтэй. Иймээс залуу, туршлагагүй жолооч нийтийн тээвэрт ажиллуулахаас аргагүйд хүрч байгаа гэнэ. Энэ салбарт хамгийн чухал нь эрхзүйн орчин байдаг ч манай улсад одоогоор тогтсон хууль тогтоомж байдаггүй аж.

Нийтийн тээврийг  иргэдэд үйлчилдэг бус харин улстөр,  бизнесийн эрх ашиг, нэр төр олохын төлөө ашиглаж байгаа нь хөгжлийг чөдөрлөх хамгийн том шалтгаан гэдгийг автобус компаниудын удирдлагууд хэлсэн. Тиймээс энэ салбарыг төр анхаарч, нөхөн олговроор бус зардлынх нь тодорхой хэсгийг үүрэлцдэг байх нь алдагдал, парк шинэчлэлийн асуудлыг шийдвэрлэх гарц гэцгээв. Хэлэлцүүлэгт оролцогчдын төлөөлөл ийнхүү ярилаа.

Д.БАТБААТАР: ТӨР БОДИТ ҮНИЙГ ГАРГАХ ЁСТОЙ

/Зам тээврийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга/

-Нийтийн тээврийн үйлчилгээ бол төрөөс иргэдэд үзүүлж байгаа захиалгат үйлчилгээ. Тиймээс төр бодит үнийг гаргах ёстой. Түүнээс биш нөхөн олговор өгч тахир дутуу иргэд, хүүхэд, ахмад, оюутнууд гээд хасдаг систем байх учиргүй. Иргэд мөнгөө төлөөд үйлчлүүлэх гарцыг чухал гэж үзэж байна.

Төрөөс тэдэнд гар утсанд нэгж өгч байгаа шиг дансанд нь тухайн чиглэлийн мөнгийг өгчихдөг бол маргаан үүсэх шаард­лагагүй. Ямартаа ч энэ удаагийн чуулга хэлэл­цүүлгийг салбарын яам­наас дэмжиж байгаа. Хэлэлцүүлгээс гаргасан саналыг хэрэгжүүлэхэд тууштай хамтарч ажиллана.

Ч.ЭНХБАТ: ШИНЭ ЧИГЛЭЛИЙН МАРШРУТ САНАЛ БОЛГОЖ БАЙГАА

/Нийслэлийн тээврийн газрын дарга/

-Цаашид хот маань хүрээгээ гадагш тэлж байна, захын дүүргүүдэд төвлөрөл бий болж байна. Тиймээс төв рүүгээ нийтийн тээвэр нь аваачиж өгдөг системийг задлах нь чухал. Чуулганаар бид шинэ чиглэлийн маршрутыг санал болгож байгаа. Бидний төлөвлөж буйгаар үндсэн долоон чиглэл, дунд оврын автобусны туслах 14 чиглэл, цааш нь салбарлаад бага оврын автобус үйлчилгээ үзүүлэх боломжтой.

Төлбөрийн систем, кондуктор, аюулгүй үйлчилгээ зэргийг ухаалаг тээврийн төсөлд энэ асуудлыг цогцоор нь оруулж өгсөн.

Түүнчлэн үе шаттайгаар ухаалаг тээврийн систем рүү шилжүүлэхээр төлөвлөсөн. Тухайлбал, тусгай замын автобус, төмөр замын автобус, метро зэрэг удахгүй хэрэгжиж эхлэх ажлууд бий.

Одоо үүсээд байгаа төлбөрийн систем, кондуктор, аюулгүй үйлчилгээ зэргийг ухаалаг тээврийн төсөлд энэ асуудлыг цогцоор нь оруулж өгсөн.

Зураг