Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

PC тоглоомын газрын эзэд эсэргүүцлээ илэрхийлэв

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 2 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Засгийн газрын 2013 оны 12 дугаар сарын хуралдаанаар 410 дугаар тогтоол гарч, үүнд “Цахим тоглоомын газруудыг 19.00 цаг хүртэл ажиллуулна” гэж тусгасан юм. Өөрөөр хэлбэл,  23.00 цаг хүртэл ажилладаг байсан PC тоглоомыг газрууд 19.00 цагт үүдээ хаадаг болсон. 

Тэгвэл өнөөдөр цахим тоглоомын үйлчилгээ эрхэлдэг иргэд, тоглоомын газрын эздүүд Чингисийн талбайд цуглаж, эсэргүүцлээ ирэлхийлэв. Тэд Засгийн газраас гаргасан 410 дугаар тогтоолоос болж үйлчилгээний орлого нь багассан гэлээ.

Н.Хүрэлсүхийн хувьд цахим тоглоомын газар тав дахь жилдээ ажиллуулж байгаа аж. 

-Өнөөдрийн зохион байгуулж байгаа эсэргүүцлийн жагсаалд хэчнээн иргэн оролцож байна вэ. Бүгд PC тоглоомын газар ажиллуулдаг иргэд үү?
-Тиймээ, тоглоомын газар ажиллуулдаг 100 орчим иргэд оролцож, нэгдэж байгаа. Одоогийн байдлаар зарим нь холбогдох байгууллагуудад өргөдөл гомдлоо өгөх гээд явсан. Бид 410 дугаар тогтоолыг эсэргүүцэж байна. 

PС тоглоомын газрууд л хүүхэд залуучуудын цагаа зөв өнгөрөөх газар болоод байна.

-Цахим тоглоом хүүхдийн зан харилцаа, эрүүл мэндийг хамгийн их доройтуулж байгаа зүйл шүү дээ.

-Тийм байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ PС тоглоомын газрууд л хүүхэд залуучуудын цагаа зөв өнгөрөөх газар болоод байна. Ингэснээр баар сав хэсэж, архи тамхи хэрэглэхгүй байна. Сүүлийн жилүүдэд е-спорт гэсэн спортын төрөл хүртэл бий болсон шүү.

PC тоглоом эрхлэгчид Чингисийн талбайд цуглаж, эсэргүүцлээ ирэлхийлэв