ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Орон нутагт явуулын эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх тусгай тоноглолтой 20 автомашиныг хүлээлгэж өглөө

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 5 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөл зээлийн ерөнхий хэлэлцээрийг 2017 оны тавдугаар сарын 9-нд байгуулсан билээ. Энэ хэлэлцээрийн төслийг санхүүжүүлэх гэрээ байгуулах хугацааг 2019 оны долдугаар сарын 24 болгож өөрчилсөн. Ингэхдээ эрүүл мэндийн салбарт санхүүжилт авахаар болсон юм.

Тодруулбал нийт 28 жилийн хугацаанд 0.15%-ын хүүтэй 50 сая еврогийн зээл авахаар хоёр улсын Засгийн газар тохиролцсон аж. 

Улмаар орон нутагт явуулын эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай тоноглогдсон автомашин ханган нийлүүлэх төслийн хүрээнд Польшийн Засгийн газраас Германд үйлдвэрлэсэн "MAN Truck & Bus" брэндийн 20 автомашиныг өнөөдөр гардуулан өглөө. 

Энэ үйл ажиллагаанд Эрүүл Мэндийн сайд Б.Чинзориг, Польшоос Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам(ЭСЯ)-ны ажилтнууд болон бусад албаныхан оролцсон юм.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн 25 дугаар тогтоолоор дээрх зээлийн санхүүжилтээр дараах зургаан төслийг хэрэгжүүлэхээр тогтсон байна. Үүнд:

  • Аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх, шинээр барих төсөл – 17.5 сая евро;
  • Гал түймэртэй тэмцэх техник тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл – 3 сая евро;
  • Гамшиг, ослын үед үүрэг гүйцэтгэх хээрийн хөдөлгөөнт эмнэлэг төсөл – 6.5 сая евро; 
  • Хүнсний ногооны үйлдвэрлэл, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх төсөл – 10.2 сая евро;
  • Эрдэнэт хотын хатуу хог боловсруулах үйлдвэр байгуулах, хог хаягдлыг татан зайлуулах менежментийг сайжруулах төсөл – 9 сая евро;
  • Орон нутагт явуулын эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай тоноглогдсон автомашин ханган нийлүүлэх төсөл – 3.8 сая евро. 

 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
9
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.90.245] 2024/5/21
Тоноглолтой зориулалтийн сайхан эд харагдлаа. Моннис шиг микронд ганц ор шүрүүпдээд тогтоочоогүй л юм бна кк
0 | 0 Хариулах
Зочин [191.97.50.122] 2024/5/21
Энэ зээлийн төлөлтийн ихэнхийг уул уурхайгаас бүрдүүлнэ.
0 | 0 Хариулах
Зочин [172.59.185.218] 2024/5/20
MAN gsn bichig ni yamar uchirtai yum bol
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.245] 2024/5/21
Ньюремберг мужийн Мюних хот дахь автомашины үйлдвэр гэж бгам
0 | 0 Хариулах
Зочин [202.179.18.169] 2024/5/20
Аймаг аймагт нэг машин данга. Хөдөө алслагдсан хүмүүстээ үйлчилгээ үзүүлэхэд хэрэгтэй.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.180.254] 2024/5/20
Ирээдүйд европт ноёлох улс даа польшууд
0 | 3 Хариулах
дэндүү [202.126.90.193] 2024/5/20
машин дутагдаагүй ээ сэтгэл дутагдаж бн одоо түргэний ногоон машинууд орон сууцны гадаа зүгээр жирийн машин шиг зогсож бдг болсон бн лэ эзэн бн уу энэ их хөрөнгөнд?!
2 | 0 Хариулах