Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/03-НД НИЙТЛЭГДСЭН

СБД-т 75 ортой цэцэрлэг барихааар боллоо

ikon.mn
2014 оны 2 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нөхөх олговор олгох тухай” захирамж гаргалаа.

Ингэснээр нийслэлийн төсвийн хөрөнгөөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 75 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилга барих асуудал шийдэгдлээ.

13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байгаа 5 иргэнд өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгийг үнэлж, 240,000,000 төгрөгийн нөхөн олговор олгохоор боллоо.

Иргэдэд олгох хөрөнгийг 2014 оны газар чөлөөлөх, нөхөх олговрын батлагдсан төсвөөс  санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, Иргэдийн өмчлөл, эзэмшлийн газар дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу  тохиролцон байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг  нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болголоо.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.