Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

Таван настай охин осгож амиа алдлаа

Өглөөний сонин
2014 оны 1 сарын 30
MorninigNews.mn
Зураг зураг
Увс аймгийн Цагаан хайрхан сумын Хунт нуур багт энэ сарын 23-нд бяцхан охин хөлдөж нас барсан хэрэг гарлаа

Увс аймгийн Цагаан хайрхан сумын Хунт нуур багт энэ сарын 23-нд бяцхан охин хөлдөж нас барсан хэрэг гарлаа.

Тодруулбал тус багийн малчин Сансарбаярын тав, гурван настай хоёр хүүхэд осгож таван настай эгч нь амиа алдсан байна.

Тухайн үед охидын эцэг эх өвөөгийнд нь очиж cap шинийн бууз хийхээр явсан байжээ. Харин охид араас нь очихоор гарч замдаа төөрснөөс ийм эмгэнэлтэй явдал болжээ.

Эрлийн баг охидыг олох үед эгч нь дүүдээ бүх хувцсаа тайлж өмсүүлсэн ч гурван настай дүүгийнх нь бие хүнд байгааг эх сурвалж мэдээлэв.

Зураг