Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

Мэрай Кери хүүхдүүдэд зориулан ном бичнэ

Б.Ууган, iKon.mn
2014 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Америкийн поп дуучин Мэрай Кери нөхөр Ник Кэнноны хамтаар Зул сард зориулсан хүүхдийн ном бичихээр төлөвлөж байгаа аж. 2011 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр төрсөн Рок болон Ро нэртэй ихрүүд нь энэ түүхийн гол баатрууд байх гэнэ.

“Рок, Ро хоёрын Зул сарын 12 өдөр” нэртэйгээр номоо бичихээр төлөвлөж байгаа ч энэ оны намар номоо хэвлүүлэхэд энэ нэр өөрчлөгдөж магадгүй аж.

Номын зургийг Нью-Йорк Таймсийн зураач А.Г.Форд зурах юм байна. Рок, Ро гэдэг нэрс нь Мэрай болон Ник нар ихрүүдээ гэртээ дууддаг нэр бөгөөд энэ нэрийг номондоо ашиглаж байгаа нь дуучны сурталчилгаа биш харин аз жаргалтай ээж хүүхдүүдийнхээ тухай бусад ээжүүдэд ярьж өгч байгаа хэрэг хэмээн ном хэвлэлийн газраас тодруулжээ.

Мэрай болон Никийн хүүхдүүдийн бүтэн нэр нь Мороккан харин охин нь Монро гэдэг нэртэй юм байна. Хүүгийнхээ нэрийг дуучин бүсгүй ирээдүйн нөхөр нь гэрлэх санал тавьсан өрөөний нэрээр нэрлэжээ. Харин домогт Мэрилин Монрогийн дурсгалд зориулан охиноо Монро хэмээн нэрлэсэн нь энэ гэнэ.