Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

Газраа чөлөөлчихвөл 120 ортой ХОЁР цэцэрлэг барина

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 1 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Боловсрол, шинжлэх ухааны сайдын багцаас нийслэлийн Засаг даргад эрх шилжүүлэн нийслэлийн төсвийн хөрөнгөөр Чингэлтэй дүүргийн 8, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт тус бүр 120 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилга барихаар болсон.

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга тус газрын байршилд өртсөн иргэдийн  өмчлөл, эзэмшлийн газар дээр  байгаа эд хөрөнгийн нөхөх олговрыг олгохоор “Нөхөн олговор олгох тухай” захирамж гаргалаа.

Захирамжийн дагуу тухайн газарт эд хөрөнгө нь хамрагдаж буй 4 иргэний өмчийн үнэлгээг тогтоож, зохих нөхөх олговрын 320 сая төгрөгийг 2014 оны газар чөлөөлөх, нөхөх олговрын батлагдсан төсвөөс санхүүжүүлэхийг НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгалаа. 

Харин иргэдийн өмчлөл, эзэмшлийн газар дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу  тохиролцон байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг  нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болгосон юм.

Нөхөн олговрыг олгож газрыг чөлөөлснөөр Чингэлтэй дүүргийн 8, 11-р хорооны нутаг дэвсгэрт 120 ортой хүүхдийн 2 цэцэрлэгийн барилга барих боломжтой болно.

 Газраа чөлөөлөх иргэдийн нөхөн олговрын төсөв:

Д/д Газар өмчлөгч, эзэмшигчийн нэр Хаяг, хашааны дугаар Хөрөнгийн нөхөн олговрын хэмжээ үнэ /төгрөг/ Барилгын трасст орсон газрын үнэлгээ Эдэлбэрийн хэлбэр Кадастрын зураглалын үнэ Нийт төгрөг
1 Хөсрий Пүрэв ЧД, 8-р хороо Дунд тасганы 9 дугээр гудамж 984 тоот  - 448м2 өмчилсөн  - 80 000 000
2 Магдаасамбуу Батбилэг ЧД, 8 дугаар хороо Дунд тасганы 9 дүгээр гудамж 82 тоот  - 388м2 өмчилсөн  - 80 000 000
3 Долгормаа Сэржмядаг ЧД, 8 дугаар хороо Дунд тасганы 9 дүгээр гудамж 83 тоот  - 452м2 өмчилсөн  - 80 000 000
4 Алтангэрэл Зундуй ЧД, 11 дүгээр хороо Нуурын 15-ийн 305б тоот  - 433м2 өмчилсөн  - 80 000 000
  Нийт     1721 м2     320,000 000