Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

Баянзүрх дүүрэгт “Гэр цэцэрлэг” төсөл хэрэгжиж эхэллээ

Г.Номин, iKon.mn
2014 оны 1 сарын 28
iKon.MN
НИТХ-ын төлөөлөгч, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа

НИТХ-ын төлөөлөгч, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа “Гэр цэцэрлэг” төслийг санаачлан Баянзүрх дүүргийн 9, 17, 19, 24 дүгээр хороонд хэрэгжүүлж эхэллээ. 

Тус хороодод сургуулийн өмнөх насны нийт 4426 хүүхдээс дөнгөж 752 хүүхэд нь цэцэрлэгт хамрагддаг. Үлдсэн 3674 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна.

Гэр цэцэрлэгийн багачууд
Гэр цэцэрлэгийн багачуудын тоглоом

Төслийг Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газар, олон улсын “Good neighbors” хүмүүнлэгийн байгууллагтай хамтран хэрэгжүүлж байгаа юм. 

30-40 хүүхдийн багтаамжтай, гурван гэртэй нэг цэцэрлэг байгуулахад 50 орчим сая төгрөг зарцуулагдаж байгаа учир хөрөнгө босгох зорилгоор “Good neighbors” хүмүүнлэгийн байгууллагын хандивласан 1 тэрбум төгрөгийн солонгос, америк брэнд хувцасыг худалдан борлуулах ажээ.

“Good neighbors” хүмүүнлэгийн байгууллагын хандивласан 1 тэрбум төгрөгийн солонгос, америк брэнд хувцас
1 тэрбум төгрөгийн солонгос америк брэнд хувцасыг худалдан борлуулна

 Гэр цэцэрлэгүүдийг улсын цэцэрлэгийн харьяа бүлэг хэлбэрээр байгуулах аж. Харин улсын цэцэрлэгтэй адил төлбөргүй байх юм. Мөн нэг цэцэрлэгт 4-8 хүний ажлын байр шинээр бий болно.

Томоохон цэцэрлэг байгуулахад хөрөнгө мөнгө их орно, шинээр барилга барина, хугацаа алдана гээд олон  асуудал байгаа учир одоогийн байдлаар хамгийн зөв шийдэл энэ болоод байна” хэмээн НИТХ-ын төлөөлөгч Ж.Амарсанаа ярилаа.