Еден ХХК-ийн Нэрс жимсний өтгөрүүлсэн шүүс, BabyGoody нухаш шилдэг бүтээгдэхүүнээр шалгарлаа

СУРТАЛЧИЛГАА
0 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Үндэсний үйлдвэрлэгч Еден ХХК нь “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга хэмжээнд оролцож “Нэрс жимсний өтгөрүүлсэн шүүс” болон BabyGoody брэндийн жимс, ногооны нухаш бүтээгдэхүүнээр тус тус шилдэг бүтээгдэхүүний эзнээр тодорлоо.

зураг
 
зураг
 

“Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээний үеэр ХХААХҮ-ийн яамнаас үндэсний үйлдвэрлэлийн хүнс болон газар тариалан, хөнгөн үйлдвэрийн салбарын шилдэг бүтээгдэхүүнийг шалгаруулсан бөгөөд Еден ХХК-ийн BabyGoody брэндийн жимс, ногооны нухаш бүтээгдэхүүн нь хүнсний үйлдвэрлэлийн салбарын “Хүүхдэд зориулсан шилдэг бүтээгдэхүүн” өргөмжлөлийг хүртлээ.

зураг
 

Мөн “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ, үзэсгэлэнг тохиолдуулан Монголын Хүнсчдийн Нэгдсэн холбооноос уламжлал болгон “Ард түмний хүнс” шилдэг бүтээгдэхүүнийг шалгаруулдаг бөгөөд энэ жилийн “Ард түмний хүнс-2027” өргөмжлөлийг Еден ХХК-ийн Еден брэндийн “Нэрс жимсний өтгөрүүлсэн шүүс” бүтээгдэхүүн хүртсэн юм.

“Ард түмний хүнс” өргөмжлөл нь хүнс үйлдвэрлэгч үндэсний аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэлийг дэмжиж хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнийг шалгаруулан алдаршуулах, хэрэглэгчдэд сурталчлан таниулахад чиглэсэн томоохон шагнал юм. “Ард түмний хүнс-2027” өргөмжлөлт жимсний өтгөрүүлсэн шүүсийг Еден ХХК нь 2012 оноос үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг тасралтгүй хийж, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, импортын бүтээгдэхүүнийг орлох Еден брэндийн 5 төрлийн жимсний өтгөрүүлсэн шүүсийг зах зээлд нийлүүлж байна.

Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хүнс үйлдвэрлэлийн салбарын “Хүүхдэд зориулсан шилдэг бүтээгдэхүүн”-ээр шалгарсан BabyGoody жимс, ногооны нухшийг Еден компани 2025 оноос хүүхдийн эрүүл өсөлт, хөгжилтөд чухал үүрэгтэй шим тэжээлүүдийг агуулсан 7 төрлөөр үйлдвэрлэж байна.

“BabyGoody” жимс ногооны нухаш нь +6 сараас дээш хүүхэд, бүх насныханд зориулагдсан бөгөөд хүүхдийн бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх таглаатай. Мөн нэмэлт сахаргүй, хугацаа уртасгагчгүй, өнгө, амт, үнэр оруулагчгүй, сүүн бүтээгдэхүүн агуулаагүй  орц найрлагын хувьд хүүхдийн бие физиологид тохирсон, импортыг орлох бүтээгдэхүүн юм. Еден ХХК нь бүх бүтээгдэхүүний түүхий эдийг Монгол орны үржил шимт хөрсөнд ургасан байгалийн зэрлэг болон таримал жимс, лууванг Увс, Хөвсгөл, Булган, Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн 100 гаруй сумын тариаланчдаас анхлан түүхий эдээ нийлүүлэн авдаг.

Ийнхүү 21 дэх удаагийн “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга хэмжээнд Еден ХХК үйлдвэрлэн гаргадаг хүнсний 7 брэндийн 60 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр худалдаалан шинэ бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэдээ танилцуулж, шилдэг бүтээгдэхүүнүүдийн эзнээр шалгарч ганзага дүүрэн оролцлоо.  

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.