Тээвэр хөгжлийн банк МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш нарын танхимыг бүрэн тохижууллаа
Тээвэр хөгжлийн банк нь урт хугацааны тогтвортой өсөлт, өрсөлдөх чадварыг мэргэшсэн хүний нөөц, мэдлэг, инновацад суурилсан хөгжлөөр бэхжүүлэхийг бизнесийн стратегийнхаа чухал чиглэл болгон ажиллаж байна. Энэ хүрээнд банк, санхүүгийн салбарын ирээдүйн чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэх, их сургууль болон бизнесийн байгууллагын уялдаа холбоог бэхжүүлэх зорилгоор Монгол Улсын Их Сургуультай боловсрол, хүний нөөцийн хөгжил, судалгаа шинжилгээ, инновацын чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан ажиллаж байна.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд МУИС-ийн нийт багш, эрдэмтэн судлаачдын ажиллах орчныг сайжруулах, мэргэжлийн үйл ажиллагааг нь дэмжих зорилгоор Бизнесийн сургуульд байрлах багш нарын танхимыг банк бүрэн тохижууллаа. Тус танхимын тавилга, тоног төхөөрөмж болон дотоод орчны шийдлийг шинэчилснээр багш, судлаачдын өдөр тутмын ажил, уулзалт, хамтын ажиллагаа, судалгаа шинжилгээний үйл ажиллагааг тав тухтай, орчин үеийн орчинд хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлснээрээ онцлог юм.
Түүнчлэн, Тээвэр хөгжлийн банк нь МУИС-иас зохион байгуулсан “The International Conference on the Paradigm Change in University–Industry Cooperation for the Fourth Industrial Revolution (4IR)” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг ивээн тэтгэж, боловсрол, судалгаа шинжилгээ, инновацын чиглэл дэх хамтын ажиллагааг дэмжин ажиллалаа.
Тээвэр хөгжлийн банк нь цаашид ч их сургууль, бизнесийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлж, боловсролын салбарт чиглэсэн хөрөнгө оруулалт, урт хугацааны бодлого, стратегиа тууштай хэрэгжүүлэх замаар мэдлэг, боловсролыг шинэ боломж, бодит үнэ цэн болгон хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулан ажиллах болно.
Хөгжлийг хурдасгах таны санхүүгийн түнш
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
