Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

Амралтын өдрөө амттай хуймгаар эхлүүлээрэй

Б.Ану
2014 оны 1 сарын 25
iKon.MN


Эмч нар, хоол судлаачид хүнд өглөөний унд тун чухал болохыг онцолсоор байгаа билээ. Тиймээс энэ амралтын өдрүүдэд уншигч та бүхэн хялбархан атлаа амттай өглөөний цай бэлтгэн уугаарай. 

Амралтын өдрөө амттай эхлүүлэх хамгийн энгийн жор буюу хуймгийн үндсэн жорыг хүргэж байна. 

Орц:

  • 1/2 цайны халбага давс
  • 1 цайны халбага элсэн чихэр
  • 3 ширхэг өндөр
  • 1/2 аяга сүү
  • 2  цайны халбага хайлуулсан цөцгийн тос
  • 1 аяга гурил
  • Ургамлын тос

Хийх арга:

  1. Давс, элсэн чихэр, өндөг, сүү, цөцгийн тосоо холигчоор эсвэл гараар хольж өгнө. Дараа нь гурилаа бага багаар хийж зуурна. Бэлэн болсон зуурмагаа хагас цаг орчим хөргөгчиндөө хийнэ. 
  2. Хайруулын тавгандаа ургамлын тосоо хийж бага хэмтэй халаасны дараа зуурмагаа хийж жигд тараана. Зуурмагны дээд хэсгийг жигд гадаргуутай болгоно. 
  3. Зуурмагны доод хэсэг болонгуут эргүүлж шарна. 
  4. Ингээд таны хуймаг бэлэн боллоо. Хуймгаа жимсний чанамал, өтгөрүүлсэн сүү, зөгийн бал, шоколад, сүүн крем түрхэж идэж болно. Мөн төрөл бүрийн жимсээр амталж, чимэглэж болно. Харин та амттанд төдийлөн сайн биш зуурмагандаа элсэн чихэр хийхгүйгээр бэлэн болгож гахайн мах, хиам, татсан мах, ногоотой хуурга зэргийг хуймгандаа ороож идэх боломжтой. 

Сайхан хооллоорой.