Төв талбай дээр өнөөдөр эхлэх эрүүл мэндийн өдөрлөгийн үеэр иргэдийг үнэ төлбөргүй эрт илрүүлэгт хамруулна
Улаанбаатар хотын төв талбай дээр өнөөдөр(2026.04.20) “Эрүүл мэндийг дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулна гэж Нийслэлийн Эрүүл Мэндийн Газраас(НЭМГ) мэдээллээ.
Иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахыг уриалав. Өдөрлөгт эрүүл мэнд, спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 60 байгууллага оролцож үзлэг, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллах юм байна.
Эрүүл мэндийг дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг гурван өдөр 08:30-17:30 цагийн хооронд үргэлжилнэ.
Хуваарь:
- 2026.04.20 Нийгмийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамир
- 2026.04.21 Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг
- 2026.04.22-нд Уламжлалт анагаах ухааны чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгнө.
Монгол Улсад нас баралтын 74%-ийг халдварт бус өвчний шалтгаан эзэлдэг байна.
Эх сурвалж: НЭМГ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
