Франц улсаас олгосон дүүжин тээврийн нэн хөнгөлөлттэй зээлийг 40 жилийн хугацаанд эргэн төлнө
Яармаг, Арцат-Хархорин, Өнөр хороолол чиглэлийн дүүжин замын тээвэр төслийн хүрээнд төлөвлөсөн нийт 19 тулгуур баганыг угсарч дуусаад буй.
Эх сурвалжийн мэдээлснээр өнөөдрийн байдлаар уг тээврийг барих ажлын явц 64 хувьд хүрч, Яармаг болон Хархорин худалдааны төвийн дэргэдэх зогсоолын барилгын ажил дуусаж, заслын гүйцэтгэлд оржээ.
Харин дүүжин тээврийн хоёрдугаар шугам буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс Үндэсний соёл амралтын хүрээлэн чиглэлд барих ТЭЗҮ-ийг боловсруулах ажил явагдаж байгаа аж.
Улаанбаатар хотод жилд дунджаар 2,500-3,000 тонн нүүрстөрөгчийн давхар исэл ялгардаг бөгөөд үүнийг эрс бууруулахад 100 хувь цахилгаанаар ажиллах дүүжин тээвэр өндөр ач холбогдолтойг тооцоолжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!


