Уншиж байна ...

"Мал мах, сүү, цагаан идээ зарна" гэх худал зар байршуулж, иргэдийг ₮2.7 тэрбумаар залилсан этгээдийг олжээ

П.Сайнжаргал, IKON.MN
56 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Мал мах, сүү, цагаан идээ, жимс жимсгэнэ худалдан борлуулна" хэмээн цахим орчинд хуурамч зар байршуулан 222 иргэнд 2.7 тэрбум төгрөгийн хохирол учруулсан иргэнийг цагдаагийн байгууллагаас олж тогтоожээ.

Яг одоо яллагдагч С-д шүүхийн захирамжаар бугуйн хяналтын төхөөрөмж зүүлгэж Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг аваад байна.

Энэхүү арга хэмжээ нь гэмт хэрэг дахин үйлдэх, оргон зайлах эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түргэн шуурхай, үр нөлөөтэй явуулахад чухал ач холбогдолтойг мэдээлэв. 

Цагдаагийн байгууллагаас залилах гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн зорчих эрхийг хязгаарлах, таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн байна. 

ВИДЕО: