16 удаагийн үйлдлээр бусдын гар утсыг хулгайлсан этгээдийг баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгааг Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газраас мэдээллээ.
Тус газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид 16 удаагийн үйлдлээр бусдын гар утсыг хулгайлж, иргэдэд хохирол учруулсан Г-г олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Уг этгээд нь олон нийт ихээр цугларсан зах худалдааны төв, гудамж талбай, олон нийтийн газраар явж, эмэгтэй хүнийг сонгож гар утсыг нь хулгайлдаг бөгөөд урьд нь халаасны хулгайн гэмт хэрэг үйлдэж дөрвөн удаа ял шийтгүүлж байжээ.
Сар шинийн баяр наадам дөхсөн энэ өдрүүдэд иргэд та бүхэн олон нийтийн газар явахдаа өөрийн эд зүйлс, гар утсаа сонор сэрэмжтэй авч явахыг анхааруулж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!