Уншиж байна ...

Баянхошуу болон Шархад дэд төвд баригдаж байгаа ногоон орон сууцны бүтээн байгуулалтын явцыг танилцуулав

Д.Янжиндулам, ikon.mn
4 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

"Улаанбаатар хотын ногоон орон сууц" төслийн бүтээн байгуулалт Баянхошуу болон Шархад дэд төвд үргэлжилж байгаа.

Төслийн нэгдүгээр үе шатанд 110 айлын орон сууцны барилгыг өнгөрсөн есдүгээр сард ашиглалтад оруулсан бол нийслэлийн хэвлэлийн хэлтсээс мэдээлснээр хоёрдугаар ээлжийн 226 айлын 6 блок барилгын ажил хэвийн үргэлжилж байгаа бөгөөд B13-1 талбайн 150 айлын дөрвөн блок барилгын ажил 71-81 хувийн, B13-2 талбайн 76 айлын хоёр блок 58 хувьд хүрчээ.

Харин Шархад дэд төвийн 5.4 га талбайд 338 айлын орон сууц, үйлчилгээний цогцолборын S27-5 талбайн 110 айлын дөрвөн блок барилга 99 хувийн гүйцэтгэлтэй байгаа бол S27-2 талбайн 152 айлын дөрвөн блок 63-77.4 хувь, 76 айлын хоёр блок 50 орчим хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. 

Азийн Хөгжлийн Банк (ADB) болон Уур амьсгалын ногоон сангийн (GCF) санхүүжилтээр нийт 55 га талбайд 5,000 айлын ногоон орон сууц барихаар төлөвлөжээ.