Улаанбаатар хотын 5,000 айлын ногоон орон сууц төслийн хүрээнд Баянхошуу дэд төвд баригдсан эхний ээлжийн 110 айлын орон сууцыг улсын комисс хүлээн авч, ашиглалтад оржээ. 2025-2026 онд 800 айлын орон сууц баригдаж дуусах бол 2030 он хүртэл 4,000 айлынхыг барих юм байна.
Уг орон сууцнууд нь эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй ногоон материалыг ашиглаж барьсан, дулааны алдагдал багатай, саарал усыг ашиглах, шилэн хөөсөн материалаар технологиор баригджээ. Тус орон сууцанд амьдрах айл бүр хүлэмжтэй, дээвэр дээрээ нарны эрчим хүчний үүсгүүртэй байна. Орон сууцыг зарж борлуулсан орлогыг газар чөлөөлөлтөд зарцуулах аж.
Уур амьсгалын өөрчлөлтийн ногоон сан, Азийн Хөгжлийн Банк, төслийг хэрэгжүүлэгч байгууллагын буцалтгүй тусламж зэрэг нийт 300 гаруй сая ам.долларын санхүүжилтээр 5,000 айлын ногоон орон сууц төслийг хэрэгжүүлж байгааг албаны хүмүүс мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!