ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/10/28-НД НИЙТЛЭГДСЭН
ЦЕГ-ын даргаар Ж.Болдыг томилов
IKON.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Засгийн газрын ээлжит бус хурал яг одоо болж байна. Хурлаас Цагдаагийн Ерөнхий Газрын даргаар Ж.Болдыг томилох шийдвэр гаргажээ.
Ташрамд дурдахад, өнгөрөгч Баасан гарагт Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр томилогдсон даруйдаа тус газрын дарга Т.Сүхболдыг чөлөөлсөн.
Ж.Болд нь Т.Сүхболдын өмнө буюу 2020-2023 оны хооронд ЦЕГ-ын даргаар ажиллаж байсан юм.
Ж.Болд нь эрх зүйч мэргэжилтэй.
- 1996-2001 он хүртэл Хэнтий аймгийн Цагдаагийн газарт мөрдөн байцаагч,
- 2002-2014 онд Мөрдөн байцаах газарт ахлах мөрдөн байцаагч, Чиглэлийн ахлах мөрдөн байцаагч, Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст мөрдөн байцаах тасгийн дарга,
- 2014 оноос 2015 оны арваннэгдүгээр сар хүртэл Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт тасгийн дарга, Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгтэй тэмцэх хэлтэст Мөрдөн байцаах тасгийн дарга,
- 2015-2017 онд Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн хоёрдугаар тасагт Мөрдөн байцаах тасгийн дарга,
- 2017 оны гуравдугаар сараас Эрүүгийн Цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн хоёрдугаар тасагт мөрдөх тасгийн дарга,
- 2017 оны зургаадугаар сараас Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын дарга,
- 2020-2023 онд ЦЕГ-ын дарга,
- 2025 оны долдугаар сараас Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байв.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
