Монгол Улсын Засгийн Газрын ээлжит бус хуралдаанаар Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-ын дарга Т.Сүхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Энэ талаар Хууль зүйн сайдаар өнөөдөр томилогдсон Б.Энхбаяр өөрийн цахим хуудсандаа мэдээлэв.
Т.Сүхболд нь 2023 оны есдүгээр сараас хойш ЦЕГ-ын даргаар ажиллаж байсан юм.
Өнгөрсөн онд Монгол генералын өдрийг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх түүнд Бригадын генерал цол хүртээж байв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!