“Телеграмм хаягаас даалгавар биелүүлж орлоготой болоорой” гэх зарын дагуу таван иргэн цахимаар холбогдож, ₮163 саяыг залилуулж хохирсон хэрэг өчигдөр гарчээ.
Цахим орчинд тавигдсан тухайн хуурамч зарын дагуу 31-43 насны таван иргэн бусдад залилуулсан байна.
Эдгээр хэргийг холбогдох цагдаагийн газар, хэлтсүүдэд шалгаж байгаа бөгөөд хуурамч зар, мэдээлэлд итгэн бусдад залилуулахгүй байхад анхаарахыг Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!