ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/10/16-НД НИЙТЛЭГДСЭН
АНХААР: 18-37 насны дөрвөн иргэн үл таних этгээд рүү мөнгө шилжүүлж, нийт ₮76.5 саяыг залиланд алджээ
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Өдөрт 25-30 залилах гэмт хэрэг бүртгэгдэж байгааг Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээллээ.
Монгол хүний гэнэн, бусдад итгэмтгийн занг ашиглан залилах гэмт хэргийн хохирогч болгосоор байна.
Өчигдрийн байдлаар буюу нэг өдрийн хугацаанд
- 35 настай, эмэгтэй “Ж” “Телеграмаар мөнгө өсгөх зорилгоор нийт 17,000,000 төгрөг залилууллаа”;
- 34 настай, эрэгтэй “А” “Телеграмаар даалгавар биелүүлэх зарчмаар 41,000,000 төгрөг шилжүүлж залилуулчихлаа”;
- 37 настай, эмэгтэй “Б” “Tik Tok creative center хөгжүүлж мөнгө өсгөх зорилгоор 13,631,995 төгрөг шилжүүлж залилуулсан”;
- 18 настай, эмэгтэй “Б” “Та 10 сая төгрөгийн буцалтгүй тусламж авах эрхтэй боллоо” гэх зурвасаар холбогдож дөрвөн сая 900 мянган төгрөг тус тус залилуулсан байна.
Энэ мэт “залилуулчихлаа” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад өдөрт 25-30 бүртгэгдэж байгааг анхааруулав.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

