ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/10/17-НД НИЙТЛЭГДСЭН
2025 оны есдүгээр сард инфляц улсын хэмжээнд 9 хувь гарчээ
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны есдүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 9.0 хувиар, өмнөх сараас 0.2 хувиар тус тус өссөнийг Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
Инфляц ийнхүү 9 хувьтай гарахад
- хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 10.6
- орон сууц, цахилгаан, ус, түлшний үнэ 19.4
- даатгал, санхүүгийн үйлчилгээний үнэ 15.3
- боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ 12.8 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлснийг ҮСХ-ны Мөнгө, санхүү, үйлчилгээний статистикийн хэлтсийн дарга Л.Энхбаатар мэдээлэв.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
