Уншиж байна ...

"Улсын дугааргүй тээврийн хэрэгслээр авто замын хөдөлгөөнд оролцвол иргэнийг 25,000 төгрөгөөр торгоно"

Б.Манлай
2025 оны 10 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Нийслэл хотын авто замын хөдөлгөөнд улсын дугааргүй тээврийн хэрэгслээр оролцох зөрчил нэмэгджээ. Уг зөрчлийг гудамж, талбайд суурилуулсан теле хяналтын камераар илрүүлж байна.

Зөрчлийн тухай хуульд заасны дагуу тээврийн хэрэгслийн улсын дугааргүй хөдөлгөөнд оролцвол иргэнийг 25 нэгж буюу 25,000,  хуулийн этгээдийг 250 нэгжтэй тэнцэх хэмжээний 250,000 төгрөгөөр торгоно.

Харин хуурамч дугаар зүүж хөдөлгөөнд оролцвол гурван сарын хугацаагаар жолоодох эрхийг хасаж, иргэнийг 50,000 төгрөг/50 нэгж/, хуулийн этгээдийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгөөр торгохыг дахин анхаарууллаа.

 

Эх сурвалж: ЗХУТ