ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/10/14-НД НИЙТЛЭГДСЭН
ЦЕГ: "92,000 төгрөгийн шатахуун хийлгээд зугтсан" гэх гомдлыг бүртгэлд авч, хэргийг мөрдөн шалгаж байна
iKon.MN
Зургийг Фэйсбүүк хуудсаас авч, ашиглав
"Шатахуун түгээх станцаас 92,000 төгрөгийн шатахуун хийлгээд зугтчихлаа" гэх гомдол мэдээлэл өчигдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 12 хороонд байрлах “Горгаз” шатахуун түгээх станцаас үл таних этгээд 92,000 төгрөгийн шатахуун хийлгээд зугтсан хэрэг гарчээ.
Дээрх гомдол, мэдээллийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэс бүртгэлд авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг ЦЕГ-аас мэдээллээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
