Хүннү хотод газрын гүний дулааныг шийдэх судалгааг хийж, амжилттай болох магадлал 90 гаруй хувьтай гэж дүгнэжээ
Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт Шинэ нисэхийн бүсэд 31 мянган га газарт Хүннү хотыг байгуулахаар төлөвлөсөн.
Одон Орон, Геофизикийн Хүрээлэнгээс Хүннү хотод газрын гүний дулааныг шийдэх суурь судалгааг хийж, амжилттай болох магадлалыг 90-ээс дээш хувьтай гэсэн дүгнэлт гарчээ.
Хүннү хотод:
- Төрийн захиргааны байгууллагууд
- Тээвэр логистикийн нэгдсэн төв
- Их, дээд сургууль оюутны хотхоныг төвлөрүүлэх аж.
Монгол Улсад хувийн болон улсын их, дээд сургуулиудад 150 мянган оюутан суралцдагаас 145 мянга нь нийслэлд төвлөрдөг байна. Төрийн өмчийн зургаан том их сургуулийн салбарыг энэ бүсэд байгуулж, 22 мянган оюутан, 3,000 гаруй багш ажилтан, 1,000 орчим гадаад оюутан гээд нийт 30 мянган хүнийг суурьшуулна гэж тооцоолжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
