Удирдлагын академийн гудамжны авто замыг шинэчилснээр нийслэл хотын энэ оны зам засварын ажил дуусжээ.
Тодруулбал Их монгол улсын гудамжнаас Оргил худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замын асфальт бетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийж гүйцэтгэж хөдөлгөөнийг нээсэн байна. Тус замыг наймдугаар сарын 29-нөөс хаагаад байсан юм.
Энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн нийслэлийн төсвөөр 42 байршлын авто замыг засварласан бол ирэх онд Сонсголон, Гачуурт, Гахайн байрны зэрэг 10 байршлын авто замыг шинэчлэхээр төлөвлөжээ.
Харин явган хүний замыг чулуун хавтангаар шинэчлэх ажил үргэлжилсээр байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!