ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/12/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Багануурт 50 мВт-ын хүчин чадалтай батарей хураагуурын станц тогоо залгасан, туршилт хийгдэж байна"

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 12 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Багануур дүүргийн нутаг дэвсгэрт 50 мВт-ын хүчин чадалтай, 200 мВт.ц-ийн багтаамжтай, 50 Гц-ийн давтамжтай гурван фаз бүхий батарей хуримтлуурын станцыг барих ажил энэ оны есдүгээр сард эхэлж байгааг олон нийтэд танилцуулж байв.

Уг станцын бүтээн байгуулалтыг гүйцэтгэх тендерт БНХАУ-ын "Энвижн Энержи" компани шалгарч, 2024 оны 11 дүгээр сарын 30-нд дуусгах гэрээ байгуулсан юм. 

Батарей хураагуурын станцын бүтээн байгуулалтын ажил дууссан эсэх талаар Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газраас лавлахад "50 мВт-ын хүчин чадалтай батарей хураагуурын станцыг барих ажил дуусаж, нийслэлийн комисс ажилласан.

11 дүгээр сарын 30-нд тогоо залгасан байгаа. Одоо станцын тохируулга болон туршилтын ажил хийгдэж байна. Туршилт 1-7 хоногийн хугацаанд үргэлжилнэ. Эрчим Хүчний Яамнаас туршилтыг болсон гэж үзвэл хүлээж авна" гэж мэдээллээ.

Станцыг барих нийт төсөвт өртөг 293.5 тэрбум төгрөг байна.

50 мВт-ын батарейн станц нь оргил ачааллын үеэр Улаанбаатар хотын төвийн системд эрчим хүч нийлүүлнэ. Харин ачаалал буурахаар системээс гарч, өөрийгөө цэнэглэх онцлогтой байна. 

Засвар, үйлчилгээг тогтмол хугацаанд хийсэн тохиолдолд батарейн станц 20-оос дээш жил ажиллах бүрэн боломжтойг БНХАУ-ын "Энвижн Энержи" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чэн хэлж байсан юм.

Тус станц ашиглалтад орсноор Улаанбаатар хотын баруун, зүүн хэсэгт батарей хураагуурын станцтай болж байна. Өмнө нь буюу 2023 оны 12 дугаар сард Эмээлтэд 80мВт-ын эрчим хүч нийлүүлэх батарей хураагуурын станц ажиллагаанд орсон билээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
35
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
БАХАРХМААР
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.90.136] 2024/12/4
Зүгээр л нүүрсний дулааны станц аа л барь даа хөөрхий үкерүүд яанаа даа ёстой
0 | 0 Хариулах
💩 [66.181.185.48] 2024/12/3
tged 30min ajlaad batrei ni duusag uu?
1 | 1 Хариулах
Зочин [103.57.93.149] 2024/12/3
хятадын хог
1 | 5 Хариулах
Зочин [202.9.46.135] 2024/12/3
This station is ready to receive because it was built by the Chinese, not the mongolians.
2 | 0 Хариулах
Зочин [203.91.115.40] 2024/12/3
Монгол хүн биш Хятад хүмүүс хийсэн юм. Иймээс цаг хугацаандаа ашиглалтанд орж байна даа. Гайхамшиг гэж энэ. Монгол хүн хийсэн бол яах байсан бэ? 10 жил үргэлжилж төсөв нь 10 дахин нэмэгдэх байсан. Тэгээд ч ашиглалтанд орохгүй. Орлоо гэмэд Амгалан дцс шиг байнга эвдрэл засварын ажилтай байх байсан даа. Бодит байдал гэж энэ.
5 | 1 Хариулах
Цавчаачин [43.228.130.118] 2024/12/3
Аргагүй шдээ. Цавчаагаа хийхгүй бол ажил явахгүй, ядаж байхад төрийн албаныхан бүгд шат шатандаа цавчаа наачина, өгөхгүй бол дарамтлаа наачина гэцүүшд
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.160] 2024/12/3
Монгол хүн өөрөө тийм муухай хүн болохоор монгол улс нь хөгжихгүй ядуу байгаа юм
0 | 1 Хариулах
Зочин [103.57.93.149] 2024/12/3
Хятадын хог жилээ даахгүй эвдэрнэ дээ.
1 | 8 Хариулах
Зочин [202.9.47.44] 2024/12/3
Улсын комисс бол ард түмний төлөөлөгч шүү ! Та нар өмнөх түүхээ эргэн ХАР! Дандаа хариуцлага алдаж худалдагдсан байдаг Тэгээгүй бол энэ түгжрэл үүсэхгүй байсан шүү !
0 | 1 Хариулах
Зочин [103.212.162.80] 2024/12/3
Аль дээр л ийм юмнуудаа хийх байсан юм.
9 | 0 Хариулах
Зочин [66.181.181.175] 2024/12/3
Бөөрөлжүүт сураг чимээ байна уу?
1 | 1 Хариулах
Зочин [103.212.118.235] 2024/12/3
ЗА БАРАГ ХУДРАА БАЙЛГҮЙДЭЭ
0 | 0 Хариулах